Д.Нямхүүг ажилд нь буцааж томилох шийдвэр гаргалаа


Ажлаасаа чөлөөлагдөөд байсан Д.Нямхүүгийн нэхэмжлэлтэй, Эрүүл Мэндийн Яаманд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхээр маргааныг шийдвэрлэх хүртэлх хугацааны цалинг гаргуулах, ажилгүй байсан хугацааг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснөөр тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдаан 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 17 цаг 25 минутад Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн бол шүүхээс хүсэлт хэлэлцэх үе шатад хариуцагч Эрүүл Мэндийн Яамнаас шинээр томилсон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийн материалтай танилцаж шүүх хуралдааныг хойшлуулах тухай, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүгчийн захирамжийн дагуу ирүүлсэн баримттай танилцаж шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтүүдийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулаад байсан юм. Тэгвэл тус хэргийн шүүх хурал өнөөдөр /2021.08.12/ хуралдаж шийдвэр гаргалаа. 

Тодруулбал өнөөдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд болсон хуралдаанаар нэхэмжлэлийг авч хэлэлцээд Д.Нямхүүг ажилд нь буцааж томилох шийдвэр гаргалаа. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна