Б.Бат-Эрдэнэ: Тарьсан ногоогоо зараг л дээ, битгий саад бол

С.Гандэлгэр
2021/08/16

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ "Жижиглэн худалдааг битгий хаа. Төвлөрүүлэх тусам үнэ чинь нэмэгдэнэ. Хаах тусам хомсдол үүснэ. Худалдаа эрхлэлтэнд төр оролцох тусам л асуудал даамжирна. Хороолол дунд зараг л дээ. Иргэдэд хүрч үйлчлэх тусам л таатай байна. Авто зам дээр машин түгжрээд байна гээд замын хажуу дахь худалдааг хааж болохгүй. Машинд зориулсан хот биш. Тэд тарьсан ногоогоо зараг. Битгий саад бол. Эрүүл ахуй, стандарт дээр нь хариуцлагын гэрээг нь байгуулаад ажиллуул Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар. Дүүргийн удирдлагууддаа үүнийг ойлгуулж ажиллах хэрэгтэй. Хариуцлагын гэрээн дээр нь худалдаачдын бие засах, эргэн тойрны хог тортог асуудлаа тусгаад өөрсдөд нь хариуцуулчих. 1000 машины зогсоол болон бусад газруудад, өөрөөр хэлбэл дүүрэг бүрт үүн шиг бөөний цэг байгуулаад өгчих. Улаанбаатар хотын бүх ногоог нэг газарт битгий төвлөрүүл. Бөөний цэг байдлаараа л ажиллуулчих. Үдээс хойш Баянгол Дүүрэг -ийн Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний зохицуулах зөвлөлийн хуралд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар -аас оролцож асуудлыг дахин хөндөнө. Худалдаа эрхлэх нөхцөлөөр нь 11 сар хүртэл хангаад өг гэдэг шаардлагаа төрийн байгууллагуудад газар дээр нь тавьж явна." гэв. 



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.96
    2021/08/17

    hugjiltei oron solongosd gaduur haa saigui asar dotor arhi pivo hool und zardag l ym baina lee manaihan ugaasaa dandaa jujdeg.tsag deeree hel amtai ni haana ch zarna duugai noomoig ni hyhaj havchine muu eriin duvchignuuruud

    Хариулах
  • 192.82.67.250
    2021/08/17

    Зөв шүү. Иргэдэд тэд л хүрч үйлчилдэг. Зараг л дээ.

    Хариулах
  • 66.181.180.68
    2021/08/16

    zss bitii hudlaa sain hun boloh gj bai chamtai chamgui ugaasaa zojitsuulaad odoo zarj bgaa bizdee. neg negneese sainhun boloh gee l busdiin ajliig uguisgej oortoo ner tor olj avah gj yvahin yachihsan humuus ve

    Хариулах
  • 202.126.88.128
    2021/08/16

    Ovooshdee. Bolj bna. Police nartaa sain uureg bolgo.

    Хариулах
  • 202.9.40.0
    2021/08/16

    Зөв шүү дээ хоосон толгойлсон бөх дарга тэргүүтнүүд болилдоо. Хороолол дунд байрнуудын гадаа заруулаач хүүхэд хөгшид гараад гэриинхээ гаднаас хямд шинэ ногоогоо авмаар байаа.хөл энэ тэр муутай хүмүүс тээр хол очиж чадахгүй байна шүү дээ.Дархан хотын дарга хааж боохгүй дуртай газрөа зарахыг 11сарын1 хүртэл зөвшөөрцөн байна.Энэ хотын дарга манаг бөх яанаа наад Батэрдэнэ зөв яриад байна тэнэгээ

    Хариулах