Д.Нямхүү: 1803 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

2020 оны 09 сарын 14

Эрүүл мэндийн яамнаас ээлжит  мэдээллээ хийж байна.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "9-р сарын 11-13-нд нийт 1803 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Монгол Улсад 311 тохиолдол бүртгэгдсэнээс 300 хүн эдгэрсэн.

Өнөөдөр хоёр хүн эдгэрч сувиллын тусгаарлалтад шилжлээ. Энхийг сахиулагч  22 настай эрэгтэй, 24 настай эрэгтэй эдгэрлээ. 10 хүн эмчилгээнд байгаагааг 4 хүн хүнздэвтэр. Бид ирэх өвлийн төлөвлөгөөг хийж байна. Ховд, Дорнод, Дархан-Уул, Орхон аймгийн лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлж байна. Мөн орон нутгийн эмч нарыг COVID-ын эмчилгээ хийх сургалтад хамруулж байна" гэлээ.

Т.Хэрлэн 

 

 

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.