ДОХ-ын хоёр тохиолдол илэрч, нийт тохиолдол 297 болжээ

2020 оны 09 сарын 14

Улсын хэмжээнд 2020 оны эхний 8 сарын байдлаар 50.9 мянган эх амаржиж, 51.3 мянган хүүхэд төрсөн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх, төрсөн хүүхэд тус тус 1.3 хувиар буурсан байна.  Эхийн эндэгдэл 2020 оны эхний 8 сард 19 болж, өмнөх оны мөн үеэс 8 (72.7%)-аар нэмэгджээ. Эхийн эндэгдлийн харьцаа (100 000 амьд төрөлтөд ногдох) 37 болж, өмнөх оны мөн үеэс 16 (1.8 дахин)-гаар нэмэгдсэн байна.

Улсын хэмжээнд 2020 оны эхний 8 сарын байдлаар нийт нас баралтын 7.0 хувийг 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 81.6 хувийг нялхсын эндэгдэл, нялхсын эндэгдлийн 66.6 хувийг нярайн эндэгдэл эзэлж байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 738 болж, өмнөх оны мөн үеэс 82 (10.0%)-оор, нялхсын эндэгдэл 602 болж, 79 (11.6%)-өөр, нярайн эндэгдэл 401 болж, 27 (6.3%)-гоор тус тус буурчээ.

Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин 2020 оны эхний 8 сард 14 болж, өмнөх оны мөн үеэс 2-оор, нялхсын эндэгдлийн түвшин 12 болж, 1-ээр буурч, нярайн эндэгдлийн түвшин 8 болж, адил түвшинд байна.

Халдварт өвчнөөр өвчлөгчид 2020 оны эхний 8 сард 22.0 мянга болж, өмнөх оны мөн үеэс 7166 (24.6%)-гаар буурахад салхин цэцгээр өвчлөгчид 5713 (75.5%)-аар, цусан суулгаар өвчлөгчид 1812 (48.2%)-оор, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 719 (59.9%)-өөр, сүрьеэгээр өвчлөгчид 156 (6.0%)-гаар буурсан нь голлон нөлөөлжээ.
Халдварт өвчнөөр өвчлөгчдийг халдварын замын төрлөөр авч үзэхэд 2020 оны 8 дугаар сарын байдлаар бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 1327 болж, өмнөх сараас 231 (21.1%)-ээр нэмэгдэж, цусаар дамжих халдварын тохиолдол 18 болж, 9 (33.3%)-өөр, гэдэсний халдварт өвчин 320 болж, 224 (41.2%)-өөр, амьсгалын замаар дамжих халдварын тохиолдол 436 болж, 7 (1.6%)-гоор тус тус буурсан байна. Улсын хэмжээнд 2020 оны  8 дугаар сард ХДХВ/ДОХ-ын 2 тохиолдол илэрч, нийт тохиолдол 297 болсон байна.
 

Сэтгэгдэл (2)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 09 сарын 14
210.12.123.225
od

Yanhan uu, urd hurshuur duuren er em Yanhan baidag geseen, hoorondoo zodoldood, har tamhi heregledeg gesen shuu, uvur mongol eregteichuud har tamhind oruuldag geseen

2020 оны 09 сарын 14
210.12.123.225
od

Yanhan uu, urd hurshuur duuren er em Yanhan baidag geseen, hoorondoo zodoldood, har tamhi heregledeg gesen shuu, uvur mongol eregteichuud har tamhind oruuldag geseen