Э.Оюунболд улсын арслан Ц.Содномдоржоор гурав давлаа

С.Гандэлгэр
2021/08/17

Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний Бөхийн Холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан 526 бөхийн барилдаан өчигдөр буюу наймдугаар сарын 16-нд Хүй долоо худагт эхэлж, хоёр даваа болж өнгөрсөн. 

Өнөөдөр 512 бөхийн барилдаан гурвын даваанаас эхэлж байна. Ц.Содномдорж тэргүүтэй бөхчүүд улсын аварга Э.Оюунболдыг аварга цолтой барилдаж байгааг эсэргүүцэж, ам авахгүй гэсэн ч Э.Оюунболд улсын арслан Ц.Содномдоржийг амласан юм. 

Улмаар барилдаанд улсын аварга Э.Оюунболд улсын Арслан Ц.Содномдоржоор гурав давлаа. хоёр бөх өмнө нь есөн удаа таарч байсан бөгөөд Ц.Содномдорж зургаа, Э.Оюунболд гурав давж байжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна