Тесла компани Германд машин үйлдвэрлэхээр төлөвлөжээ


Тесла компаний үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Элон Маск өнгөрсөн баасан гарагт ирэх 10-р сард Берлинд машины шинэ үйлдвэрээ нээхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. 

Тус компани эхэндээ электрон машины үйлдвэрээ Германы нийслэлээс зүүн зүгт орших Груенхайде дахь "Gigafactory" хэмээх газар долдугаар сард нээхээр төлөвлөсөн байжээ. Гэвч зөвшөөрөл авахад хуулийн талын асуудал үүссэн тул төсөл цуцлагдаад байсан юм.

Элон Маск “Хэрвээ бид азтай байвал магадгүй 10-р сард анхны автомашин үйлдвэрлэх зөвшөөрлөө авна гэж найдаж байна” хэмээн тус газар зочлохдоо хэлжээ. Мөн баруун төвийн холбооны эвслээс Ангела Меркелийн канцелараар өргөмжлөх сонгуульд нэр дэвшиж буй Армин Лашчет Германд хөрөнгө оруулалт хийж байгаад нь талархаж байгаагаа Элон Маскт илэрхийлжээ.

Одоогоор тус компани дэлхий даяар нийт дөрвөн үйлдвэртэй бөгөөд ирэх сард Германд нээлтээ хийх үйлдвэр нь Европ тивийн анхны үйлдвэр болох юм.

Эх сурвалж: Ap News



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.