Цэцэрлэгийн багш мэргэжлийн төгсөх ангийн оюутнуудыг ээлжийн багшаар ажиллуулна


Энэ хичээлийн жил нийслэлийн 25 цэцэрлэгийн 60 бүлэгт туршилтаар ээлжийн багш ажиллуулахаар болсон билээ. Ээлжийн багштай болсноор цэцэрлэгийн эхлэх болох тарах цагийн хуваарьт өөрчлөлт орох юм. Сонгогдсон цэцэрлэгийн хүүхдүүдийг аав ээж нь өглөө 07:00-09:30 цагийн хооронд хүргэж өгөөд орой хүргэж өгсөн цагаас хамааран 17:30-20:00 цагийн хооронд авна. Ингэснээр замын түгжрэл буурч, эцэг, эхчүүд бүтэн цагаар ажиллах боломж бүрдэх ач холбогдолтой гэж үзжээ.

Ээлжийн багш нь Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн төгсөх ангийн оюутнууд байна.

Тэд үндсэн багшийн ажил дууссаны дараа буюу 16:30-20:00 цагийн хооронд ажиллаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжина. Суралцангаа ажиллах нь дадлагажих боломж, төгсөөд шууд ажлын байртай болох ач холбогдолтой.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөх, авах гэсэн эцэг эхчүүдийн хөдөлгөөний ачаалал өглөө, оройн түгжрэлийн 25-30 хувийг тус бүр эзэлж байна. Тиймээс бид нийслэлийн хамгийн их ачаалалтай байдаг 25 цэг дэх цэцэрлэгийн 60 бүлгийг сонгож, эцэг эхчүүдэд боломж олгож байна" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна