С.Эрдэнэ болон түүний хүү Э.Одбаяр нарыг АТГ-т шалгуулахаар өглөө


Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв барих нэрээр хүүхдийн парк орчимд 601 метр квадрат газар авч хувийн өргөө болох “Шонхор тауэр”-ыг сүндэрлүүлсэн АН-ын дарга С.Эрдэнийг “Авилгатай тэмцэх газар”-т шалгуулах хүсэлт өглөө. Б.Амгаланбаатар тэргүүтэй АН-ын залуус УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ болон түүний гэр бүлийнхэн төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа хувьдаа завшсан газрын асуудал ганц парк орчимоор хязгаарлагдахгүй гэдгийг мөн онцолж байна. 

Өнөөдрийн байдлаар манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 120 гаруй мянган иргэн бий.  Тэдэнд зориулсан төв барих нэрээр Үүл баатарыг хотын дарга байх үед тухайн  газрыг С.Эрдэнийн охин  Э.Содгэрэлийн “Төгс эрдэм сан” гэх төрийн бус байгууллага авсан байдаг. 
“Шонхор тауэр” ашиглалтад ороод 7 жил болж байгаа ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулагдсан нэг ч үйл ажиллагаа явагддаггүй. Харин С.Эрдэнэ болон түүний хүү Э.Одбаяр нарын хэтэвч зузаарч, улс төрийн хор найруулах нууц уулзалтууд хийдэг аж. 
Түүнчлэн шаардлага хүргүүлж, авилгатай тэмцэх газраар шалгуулах хүсэлт өгсөн залуус маргааш С.Эрдэнийн болон түүний гэр бүлийнхний бизнесийн, санхүүд нь шалгалт оруулах хүсэлтийг “Татварын ерөнхий газар”-т өгнө гэдгээ мэдэгдлээ. 



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.113.244
    2021/08/21

    Ямар ТББ, ямар иргэн хэвлэлийн хурал хийсэн юм бэ.

    Хариулах
  • 66.181.182.161
    2021/08/19

    Эрдэнэ ван ч хувийн хөрөнгө зоорь арвинтай бх шүү

    Хариулах
  • 66.181.161.4
    2021/08/18

    Женко ч зуусан даа олон ч ноходтой Эрдэнэ бариулна даа

    Хариулах
  • 192.82.73.19
    2021/08/17

    Одбаярыг оролдох гээд ядчихсан юм

    Хариулах
  • 183.177.100.4
    2021/08/17

    zuw naana hachin gahai pzdaa gereese sain negj pizdaaaa

    Хариулах