Баян-Өлгий аймагт ЭЕШ-д 750-иас дээш оноо авбал 500 мянган төгрөг өгнө

Өчигдөр 16 цаг 41 минут

Энэ сарын 19-22-ны өдрүүдэд улс орон даяар элсэлтийн ерөнхий шалгалтыг авна. Тэгвэл Баян-Өлгий аймаг энэ жил ЭЕШ өгч байгаа сурагчдаа 750-800 оноо авбал 500 мянган төгрөгөөр шагнахаар болжээ. Энэ жил тус аймгаас 1449 хүүхэд ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэний 407 нь өмнөх жилүүдэд бүрэн дунд сургууль төгссөн бол 1042 нь энэ жилийн төгсөгчид байна.

Мөн аймгийн ИТХ-ын 2021 оны ээлжит ІІІ хуралдаанаар баталсан "Элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнг дээшлүүлэх дэд хөтөлбөр ІІ"-ийн дагуу бэлтгэсэн сурагч нь ЭЕШ-аас 800 оноо авсан бол багшийг 1 сая төгрөгөөр шагнах аж. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.80.210.251
    20 цагийн өмнө

    Бусад аймгууд ингээсэй

    Хариулах