Малд явсан 13 настай хүүхэд тогтоол усанд живсэн байдалтай олджээ


Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Бөмбий багийн Ондилын нуур гэдэг газар малчин Э-ийн хүүхэд малдаа явахаар мотоциклтой гараад сураггүй алга болжээ. 

Талийгаач хүү наймдугаар сарын 16-нд алга болсон бөгөөд ар гэрийнхэн нь эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, тогтоол усны эрэгт хувцсаа эвхэж тавьсан байсныг олжээ. Хүүг усанд живсэн байж болзошгүй хэмээн ар гэрийнхэн нь Онцгой байдлын газарт наймдугаар сарын 17-ны 16:29 цагт дуудлага өгсөн байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид сумын ЗДТГ-ын ажилчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Эрэн хайх явцад 13 настай, эрэгтэй А-ын  цогцсыг тухайн өдрийн 20:30 цагт тогтоол уснаас олсон байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна