ЭМЯ: 1582 хүн халдвар авч, 5 хүн нас барлаа


Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын ээлжит мэдээллийг хүргэлээ. 

Сүүлийн 24 цагт 1582 хүнээс коронавирусийн халдвар илэрч, Covid-19 халдварын улмаас таван иргэн нас баржээ. Харин халдвар авсан 1879 хүн эдгэрсэн байна.

Шинээр бүртгэгдсэн халдварын 452 нь Улаанбаатарт, 1130 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар 9393 хүн хэвтэн эмчлүүлж байна. 

 Вакцинжуулалтын хувьд,  2 сая 22 мянга 529 хүн хоёрдугаар тунд хамрагдаад байна. Аймгуудаас Баян-Өлгий аймагт хамгийн өндөр буюу 211 хүн халдвар авсан нь батлагджээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна