"Hospital Playlist 2" кино 9-р сарын эхний долоо хоногт завсарлага авна

21 цаг 59 минутын өмнө

‘‘Hospital Playlist 2’’ олон ангит кино есдүгээр сарын эхний долоо хоног телевизүүдээр цацагдахгүй, завсарлага авахаар болжээ. 

8-р сарын 17-ны өдөр тус киноны төлөөлөгчид 2022 оны Катарын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл ажлын улмаас 9-р сарын хоёрны өдөр цацагдахгүй болохыг мэдээлсэн юм. 

2022 оны Катарын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг ирэх оны 11, 12 -р сард зохион байгуулахаар төлөвлөж байна. ДАШТ-ий Ази тивийн урьдчилсан шатны тэмцээний хүрээнд Өмнөд Солонгос 9-р сарын 2-нд Ирактай тоглох аж. 

Улмаар "Hospital Playlist 2" олон ангит кино 10-р анги хүртлээ  ердийн хувиараараа гарч, нэг долоо хоног завсарлага аваад 9-р сарын 9-нд 11-р ангиараа эргэн ирнэ.

Тус кино энэ улиралд хоёр дахь удаагаа завсарлага авч байгаа нь энэ юм. Өмнө нь  Солонгост COVID-19-ийн тархалт хурдацтай нэмэгдэж байгаатай холбоотойгоор зураг авалтад бэрхшээл учирч тусгай дугаараа 7-р сарын 29-нд цацаж байсан билээ.

Эх сурвалж: Soompi



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна