Монгол бөхийн ёс зүй, жудаг хаана байна, Э.Оюунболд оо?


Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын үндэсний бөхийн холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан Хүй долоон хутагт өчигдөр болж өндөрлөв.

Уг ойн бөхийн барилдаан нь өмнө болж байгаагүй монгол бөхийн жудаг хаясан түүх бичсээр дуусав.

Барилдаан эхэлсэн цагаас улсын аварга Э.Оюунболдыг допингийн асуудал сөхөгдөж, түүний “Ерөнхийлөгч миний цолыг хураагаагүй” гэх пээдгэр хариулт олны эгдүүцлийг хүргэсэн. Бөхчүүд ч ам авахаас татгалзаж, эсэргүүцлээ илэрхийлсэн.

Ичих булчирхайгүй мэт ширэн нүүрлэсэн Э.Оюунболд тавын даваанд аймгийн арслан Э.Нямаад унасан. Өөрөө журмыг үл огоорсон хэрнээ өрөөлийг буруутгаж харагдсан. 

Угтаа Э.Оюунболд бол Монгол Улсын аварга цолтой бөх. Хэр баргийн аавын хүү хүрээд байдаггүй том цол. Тэр утгаараа Э.Оюунболд хамгийн жудагтай бөхчүүдийн нэг баймаар. Гэтэл допингийнхоо асуудлыг ном журмаар нь шийдээгүй байж, олныг хүндэтгэлгүй хээв нэг “чичирч” яваад бөх сонирхогчид дургүйцлээ илэрхийлсээр байна. Ингэх нь ч аргагүй. Товчхондоо үндэсний бөх бол ногоон дэвжээн дээр бөхчүүд хүч бяраа үзэж, олон түмнийг баясгадаг спорт.

Үзэгчид, сонирхогч, дэмжигчид байж л үндэсний бөх байгаа. Амжилт гаргасан бөхчүүд ч нутаг нутгийнхныхаа хайр хишгийг хүртдэг уламжлал хэдийнэ тогтсон. Тийм л учраас амжилт гаргасан бөх жудагтай байж, ард түмний хайрыг дааж явах учиртай бус уу.
Бөх хүнийхээ ёс зүй, жудгийг хаана гээсэн юм бэ, Э.Оюунболд оо.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.18.98
    2021/08/19

    Хүрэлсүх яагаад оюунболдын цолыг хураахгүй АРД түмнээ доромжилж байгааг ойлгохгүй байна. Ерөнхийлөгч шударгаар ажлах ёстой.

    Хариулах
  • 139.5.218.203
    2021/08/18

    Энэ гахайнаас ёс жудаг асуугаад яахав дээ. Дүүрчихсэн гар ш дээ.

    Хариулах
  • 88.116.92.142
    2021/08/18

    Энэнэг новшийн пизда

    Хариулах
  • 103.10.23.134
    2021/08/18

    Энэ Хэнтийнхэн чинь яасан улс вэ.Улс төрчид нь хамгаалсаар байгаад энэ хэдэн бөхчүүд бүр дураараа болжээ.Тамирчныг тамирчинаар нь л хүндэл, тэр энэ амьдралдаа энэ замыг л сонгосон.Алдаа гаргавал хариуцлага тооц,

    Хариулах