"Пентхаус 3" киноны үзэгчдийн үзүүлэлт нээлтээ хийснээс хойш хамгийн өндөр түвшинд хүрлээ

21 цаг 34 минутын өмнө

“Пентхаус 3” киноны үзэгчдийн үзүүлэлт тогтмол өссөөр байгаа бөгөөд цувралын 10-р анги гарснаас хойш огцом өссөн аж. Тус ангийг цацагдах үеийн дундаж үзүүлэлт 18,8 хувь, оргил үедээ 20,8 хувьд хүрчээ. 

Энэ тоо нь өнгөрсөн долоо хоногийн улсын дундажтай харьцуулахад мэдэгдэхүйц өссөн төдийгүй, драмын нээлтээс хойших хамгийн өндөр үнэлгээ буюу улсын хэмжээнд 19.5 хувьд хүрсэн аж.

Мөн “Пентхаус 3" нь үзэгчид бүх ангийг алгасалгүй үргэлжүүлж үзсэн хэмжээгээр тэргүүлсэн төдийгүй, долоо хоногийн хамгийн өндөр үзэлттэй цуврал болжээ. 

Үүний зэрэгцээ, 20-49 насны үзэгчдийн хамгийн их үздэг цуврал ба шөнийн цагийн үзэлтийн хувь 7,3-т хүрчээ.

Эх сурвалж: Soompi



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна