"BLACKPINK The Movie" киноны орлого дөрвөн сая ам.долларыг давлаа


Blackpink хамтлагийн дебут хийснийхээ таван жилийн ойд зориулан хийсэн “Blackpink The Movie” баримтат кино нь кино театруудын хамгийн өндөр орлоготой кино болжээ.

8-р сарын 17-ний өдөр холбогдох байгууллагаас "BLACKPINK The Movie" нь 2021 онд кино урлагийн хамгийн их орлого олсон кино болсныг зарлажээ. Солонгосын "Musik Week" байгууллагаас тус кино 8-р сарын дөрвөний өдөр нээлтээ хийснээс хойш дэлхий даяар нийт 3400 кино театруудын дэлгэцээр гарч 4,8 сая ам.долларын орлого олсон хэмээн зарласан юм. "BLACKPINK the Movie" кино нь хамтлаг 2016 онд дебют хийснээс хойш "4+1 ТӨСӨЛ" -ийн 5 жилийн ойн баярын нэг хэсэг бөгөөд BLACKPINK-ийн тусгай тоглолтыг гаргахаас гадна, гишүүдийн тайзны ард өгсөн ярилцлагыг багтаажээ. Мөн кино нь ScreenX, 4DX, 4DX Screen зэрэг тусгай форматаар гарч байгаа юм. Одоогоор киноны үзэгчдийн тоо 500,000 даваад байна. Ковидын улмаас зүүн өмнөд Азийн зарим орнуудад 8-р сарын сүүлээр нээлтээ хийх бөгөөд дэлхий даяар нийт 4200 кино театраар гарах төлөвлөгөөтэй байгаа аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна