Саиед Моллайн дасгалжуулагчид алтан гадас одон өгнө


Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц  "Монголын баг тамирчид олимпод амжилттай оролцож, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн. Монгол Улсын Ерөнхий сайд өөрийн биеэр нээлтэд очиж медаль авах алтан агшныг харсан. 
Ерөнхий сайд эх орондоо буцаж ирмэгцээ наймдугаар сарын 4-ний өдөр олимпын наадмаас медаль авсан тамирчдадаа байр олгох тухай шийдвэрийг гаргасан. Мөн мөнгөн медаль хүртсэн тамирчинд нэг удаагийн мөнгөн урамшуулал болох 60 сая төгрөг, түүнээс гадна сар бүрийн урамшуулал гурван сая төгрөгийг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс олгоно. 

Олимпод оролцсон тамирчдын сүүлийн ээлж наймдугаар сарын 10-нд эх орондоо ирсэн бөгөөд Улсын Онцгой комиссоос тамирчдыг 14 хоног гэртээ байж тусгаарлагдахыг зөвлөсөн. Сүүлийн ээлжид ирсэн тамирчдын тусгаарлалтын хугацаа наймдугаар сарын 24-нд дуусаж байгаа тул 25-ны өглөө 10:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч хүлээн авч тамирчдад цолыг нь гардуулна. Үүний дараа 12:30 цагт Ерөнхий сайд хүлээн авч, урамшуулал, байрыг олгохоор товлосон байгаа" гэв. 

Саиед Моллай, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт гавьяат тамирчин, М.Уранцэцэгт Хөдөлмөрийн баатар цол олгохоос гадна Саиед Моллайн дасгалжуулагчид алтан гадас одон өгөхөөр тус тус шийдвэрлэжээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.217.232
    2021/08/20

    ehner badg uym uu. ooroo baihgyi gesen sh dee

    Хариулах
  • 213.55.241.113
    2021/08/20

    3н өрөө байр өгөөч ээ энэ хүн эхнэр хүүхэдээ авчирна

    Хариулах