Хятадын төгс бус виртуал модел Angie үзэгчдэд энгийн хүнээс илүү бодитой мэдрэмж төрүүлж байна гэв


Хятадын виртуал модел Angie-гийн тик ток бичлэг дор нэгэн үзэгч “Таны арьс бага зэрэг хуурайшсан байна. Та маск тавих хэрэгтэй” хэмээн сэтгэгдэл бичжээ. Douyin буюу хятад хэлээр тик ток байршуулах платформд нийтэлсэн бичлэгэн дээрээ тэрээр арьс барзайсан, эвшээхэд шүд нь бага зэрэг тэгшхэн биш харагдах аж. Мөн бас нэг хэрэглэгч “түүнд одуудад байдаг шиг төрх байдаггүй” гэжээ. Үзэгчдээс ийнхүү шүүмжлэл сонсож байгаа тэрээр төгс бус виртуал хүн юм. 


Түүний бусад виртуал моделоос ялгагдах онцлог нь тэр алдартай загвар зохион бүтээгчийн хувцсыг өмсөн загварын тайзан дээр алхаж, шинэ дуу сурталчлахын оронд кока кола ууж, камерын өмнө эвшээдэг жирийн нэг виртуал модел ажээ. Улайсан царайгаа хоёр ч удаа харуулсан тэрээр өдгөө Douyin дээр 280,000 дагагчтай болжээ.

Түүнийг жинхэнэ биш гэдгийг шүтэн бишрэгчид нь мэдэх ч түүнтэй өөрсдийнхөө сэтгэл гутрал, амьдралд тохиолдож буй асуудлынхаа талаар хуваалцахыг хүсдэг аж. Мөн бичлэгийг нь үзээд сэтгэл санаа нь хэчнээн сайхан болж байгаа тухайгаа мессежээр бичиж үлдээдэг гэнэ. Түүний үзэгч Сиао Ци “Миний түүнд дуртай байгаа шалтгаан бол тэр энгийн хүмүүсээс илүү бодитой мэдрэмж төрүүлдэг” гэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна