Эмчээс юу нууж болохгүй вэ?

2020 оны 09 сарын 18

Бидний бие организмд ямар нэгэн асуудал гарах эсвэл эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй болох үед эмчид хандан, заавар зөвлөгөө авах болон эмчилгээ хийлгүүлдэг. Гэвч ихэнх хүмүүс эрүүл мэнддээ тулгараад буй нөхцөл байдлыг бүрэн илэрхийлж хэлээгүйн улмаас эмчийн үзлэгт төвөг учруулаад зогсохгүй, өөрийнхөө эрүүл мэндийн нөхцөл байдлыг улам хүндрүүлдэг байна.

Өвчний зовиур болон тулгараад буй асуудлаа бүрэн гүйцэд хэлэх нь эмч танд тохирсон зөвлөгөөг эмчилгээний хамт өгөх нөхцөлийг бүрдүүлэх юм. Иймд бид та бүхэнд эмчид үзүүлэх үедээ хэрхэвч нууж болохгүй зүйлсийг хүргэж байна.

1. Тамхи, согтууруулах ундааны хэрэглээ. Архи, тамхи зэрэг нь маш олон өвчний үндэс суурь тул эдгээр зуршлуудаа эмчээс нууснаар онош тавих үйл явцыг удаашруулах магадлалтай. Хэдий эмчид худал хэлсэн ч үзлэг, шинжилгээний хариу үнэнийг илчилчихдэг юм шүү. 


2. Эм тарианы хэрэглээ. Өөр ямар нэг зорилгоор ууж буй эм, сайн дураар гэрийн нөхцөлд хийсэн эмчилгээ гэх зэргээ хэзээ ч бүү нуугаарай. Зарим төрлийн эмнүүдийг хавсарч уухад найрлаган дах ямар нэгэн бодис нь хоорондоо зохицоогүйн улмаас “реакци” өгөх магадлалтай. 


3. Ужиг өвчин. Өмнө нь урт хугацаагаар эмчилгээ хийлгэж байсан бол, эмнэлэгт хэвтэж басйан бол, ямар нэг халдвар авч байсан бол (бэлгийн замын байсан ч тэр) түүнийгээ, мөн түүнд хүргэсэн шалтгааныг хэзээ ч нууж болохгүй. 


4. Амьдралын хэв маяг. Хооллолтын чиг хандлага, дасгал хөдөлгөөн хийдэг эсэх, ямар ажил хөдөлмөр эрхэлдгээ нууж болохгүй. Ихэвчлэн түргэн хоол иддэг бол түүнийгээ хэл, дасгал хөдөлгөөн хийдэггүй бол санаа бүү зов. Түүнээс гадна нойрны хэм алдагдал, ажлын бүтээмж буурсан эсэх, бие сулрах, ядрах, толгой эргэх, зүрх савлах гэх мэт шинж тэмдгүүд ажиглагддаг болсон бол бүгдийг нь хэлэх хэрэгтэй. 


5. Харшилтай эсэх. Ялангуяа эмнэлэгт хэвтэх гэж буй бол харшлынхаа талаар заавал мэдээллээрэй. Мөн эм тарианы харшилтай үгүйгээ мэдэхгүй бол “байхгүй” биш “мэдэхгүй” хэмээн хариулаарай. 


6. Эмчилгээ зөрчсөн эсэх. Эмээ цагт нь уухаа мартдаг бол, дэглэм алодсан бол, эмчийн зөвлөгөөг дагаагүй бол үнэнээ хэлэх хэрэгтэй. Энэ нь эмчилгээний үр дүнг тодорхойлоход, дараагийн эмчилгээг бичихэд чухал мэдээллийн эх үүсвэр болж байдаг. 

7. Санхүүгийн асуудал.  Хүн бүр өдөр тутмын амьдралдаа санхүүгийн асуудлаас болж стресс бухимдалтай нүүр тулгардаг нь нууц биш. Үүнд мөрийтэй тоглоомтой холбоотой асуудал ч гэсэн хамаатай. Хүн бүр амьдралдаа алдаж, онодог учир тэгтлээ сэтгэл санаагаар унах хэрэггүй. Харин эргээд хөл дээрээ босох, санхүүгийн чадамжаа дээшлүүлэх нь юу юунаас илүү чухал юм. Энэ талаар та мэргэжлийн эмч нарт хандаж, зөвлөгөө авах боломжтой. Эмч эдгээр зүйлсийг өмнө нь олон удаа сонсож байсан учир та нөхцөл байдлын талаар үнэнээ хэлэх нь ичгэвтэр зүйл огтхон ч биш юм.

Зөв.мн 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.