Баян-Өлгий аймагт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин жолоодож яваад живжээ


Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын “Сүүн” голын усанд иргэн Б согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ суудлын автомашин жолоодож яваад живсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид дуудлагын дагуу очиход жолооч эсэн мэнд, харин машин нь живэн татан гаргах боломжгүй байсан тул орхисон байна.

Мөн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Баянхошуу багийн “Шугуй” гэдэг газар Дэлгэрмөрөн голд дөрвөн зорчигчтой автомашин үерийн усанд автсан тухай дуудлага энэ сарын 18-ны өдөр Онцгой байдлын албанд ирсэн байна. Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид Приус-20 загварын суудлын автомашинтай дөрвөн иргэн 2000 бог малтай үерийн усанд автсаныг 2 цаг 04 минут ажиллан аварч аюулгүй газар гаргажээ. 

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна