С.Цэвээний ар гэрийнхэн нь төрөөс 269 сая төгрөг, Элчин сайдын суудал нэхжээ


Төрийн ордны гадаа суулт зарлаад удаж буй иргэн С.Цэвээн гэх буурлыг өнөөдөр танихгүй хүн үгүй болсон. Тэрбээр одоогоос хоёр сарын өмнө буюу 2021 оны зургадугаар сарын 3-ны өдрөөс эхлэн Төрийн ордны гадаа зарлаж, талийгаач нөхрийнхөө амь насаа алдсаны тэтгэмжийг улсаас нэхэмжилсэн юм.

Уг асуудлыг Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх өнгөрсөн 5 дугаар сарын 24-ний өдөр хэлэлцээд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Гэвч тэд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Төрийн ордны хажууд суулт зарлаж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан.

Шүүх 1990 онд онгоцны осол болсны дараа С.Цэвээний гомдлоор 10000 /арван мянган төгрөг/ олгосон, мөн ослын  дараа /1993 онд/ С.Цэвээн гуайн гомдлоор нэг удаа 2000 төгрөгийн дэмжлэг, хүүхдүүдийг нь насанд хүртэл нь тэжээгчээ алдсаны нөхөн төлбөрийг улсаас олгож ирсэн зэрэг нотлох баримтыг үндэслэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Улмаар, наймдугаар сарын хоёрны өдөр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх иргэн С.Цэвээн болон түүний хоёр охин болох С.Урансүх, С.Урансувдмаа нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шийдвэрлэжээ.

Хэдийгээр шүүхийн шийдвэр ийн гарсан ч Засгийн газрын зүгээс С.Цэвээн гуайд нааштайгаар шийдвэрлэж өгөх санал тавьжээ. Гэтэл тэд Засгийн газраас 269 сая төгрөг эсвэл Итали улсад элчин сайдаар томилж өг гэх шаардлага тавьж байгаа сурагтай.

Шаардлага гэх үү, шантааж гэх үү. Монголчууд хэзээнээс хөгшидөө хүндэлж ирсэн. Гэвч халуун зуны салхи шуургатай өдрүүдэд хавдартай ижийгээрээ түрүү барьж, их хэмжээний мөнгө, албан тушаал нэхэж байгаа нь хэний шунал вэ. 




Сэтгэгдэл (14)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.210.133.193
    Өчигдөр

    Emee elchin said bolii geed bgaamuu ee gegeen mini yu be

    Хариулах
  • 66.181.176.150
    Өчигдөр

    Яаж ч бодсон ийм юмаар далимдуулж их мөнгө,элчин сайд гуйна гэж байхгүй ээ.Тэгдэг ёс байхгүйг ч тэд мэдэж байгаа.Битгий ядарсан хүмүүсийг гүтгээд бай.Энэ сэтгүүлч нэртэй амьдрал,дипломат ёсоо мэдэхгүй юмнууд хүний гар хөл болдгоо болиорой.Ядарсан хүнээр битгий тоглоод бай.Хичнээн мөнгө авч хэний төлөө хэнийг гүжирдэж байгаагаа мэддэг мал вэ

    Хариулах
    • 202.55.188.90
      2021/08/24

      Үнэн ш дээ

    • 66.181.161.53
      20 цагийн өмнө

      tin

  • 192.82.90.73
    Өчигдөр

    ичиж үхэмээр юмаа шал балай юмаа одоо чавганц болих хэрэгтэй дээ

    Хариулах
  • 192.82.75.72
    2021/08/21

    Өө аймаар аймаар. Яаж ингэж болох вэ.

    Хариулах
  • 202.126.90.15
    2021/08/21

    Энэ хөгшин болон хүүхдүүд нь арай тийм хүсэлт тавиагүй байхаа.Харин ч тэднийг гүтгэж байгаа юм биш үү.Ингэх нь хэнд ашигтай вэ.Настай хүнийг гомдоогоод дээр нь бас гүтгэх.Үүнийг бичигч захиалагчийн даалгавраар нүгэл хийж байна даа

    Хариулах
    • 66.181.161.53
      20 цагийн өмнө

      tim

  • 192.82.71.161
    2021/08/21

    Энэ хөгшнийг өрөвдөх маягтай болж байсан чинь шантаажчин байсан байна. 2 охин нь их юм санаж хөгшин эхээ гудамжинд суулгаад байдаг, хөгийн 2 новш байж.

    Хариулах
  • 150.129.142.40
    2021/08/20

    Янз бүрийн намбагүй тэнүүлчид хүртэл Элчин сайдаар томилогдсон биз дээ? Гавьяаны амралтад байгаа намбатай эмгэн Элчин сайдаар явахад яагаад болохгүй гэж?! Асуудлыг УИХ-д яаралтай оруулж Италид явуулагтун!!!!!!

    Хариулах
    • 66.181.184.244
      2021/08/20

      Хуцваа хэн дуртай нь элчин сайдаар явдаг юм уу? Италид байгаа тэр олон монголчуудын амьдрал тэр томилогдсон элчингээс чинь хамаардаг юм. Эргүү юм бэ

  • 192.82.65.47
    2021/08/20

    Сэтгүүлчдээ Б.Төгөлдөр сэтгүүлчээ юмыг СУРАГААР биш бодит баримттайгаар хэлж байгаачээ. Настай хүнийг гүтгэж болохгүй шүү. Чи бас ээжтэй эмээтэй хүн байх тиймүү.

    Хариулах
    • 81.243.163.193
      2021/08/22

      Harin tiim

  • 66.181.161.101
    2021/08/20

    Италид элчин сайдаар явуулаач. Ийм л нэр хүндтэй болж дээ.

    Хариулах