Паралимпийн баг тамирчид Токио хотыг зорилоо


Монголын Паралимпийн баг тамирчид тэмцээндээ оролцохоор  Токио хотыг зорилоо.

Зуны 16 дахь удаагийн Паралимпын наадам Токио хотноо наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-ны хооронд болно.

Тус наадамд нийт 4400 орчим тамирчид 22 спортын 540 орчим төрөлд хурд хүч авхаалж самбаагаа сорих ба манай улсаас 11 тамирчин оролцоно.

Тус багийн бүрэлдэхүүнд:

   -Д.Саруултөгс (Хөнгөн атлетик)

   -П.Энх-Манлай (Хөнгөн атлетик)

   -А.Мөнхбат (Жүдо) 

    - Х. Энхтуяа (Пара тэеквондо)

   -Г. Болор-Эрдэнэ (Пара тэеквондо)

   -Э. Содномпилжээ (Пара поуэрлифтинг)

    -Н. Мөнхбаатар (Пара байт харваа)

    -З. Ганбаатар (Пара буудлага)  нарын 11 тамирчин оролцоно.

Манай улс түүхдээ хамгийн олон спортын төрөлд хамгийн олон тамирчнаа оруулсан паралимп гэдгээрээ онцлог бөгөөд гурван медаль горьдож байгаа талаар БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц хэлсэн юм.

Энэ удаагийн паралимпад дарвуулт завь, хөл бөмбөгийн оронд бадминтон, таеквондогийн спортууд шинээр орж ирсэн.

Монгол Улсын баг тамирчид Зуны Паралимпийн 16 дахь удаагийн их наадамд Пара Жүдо, Таеквондо, Байт харваа, Буудлага, Хөнгөн Атлетик, Хүндийн өргөлт гэсэн спортын 6 төрөлд, 11 тамирчин эх орноо төлөөлөн өрсөлдөнө.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна