БНХАУ-аас оруулж ирсэн чимэглэлийн навчнаас хөнөөлт шавьж илэрчээ


Замын-Үүд боомт дахь Хилийн МХА-ны сорилтын лабораторид өнгөрсөн нэг сарын хугацаанд импортын 654 дээжинд 3,939 үзүүлэлт тодорхойлох сорилт шинжилгээ хийжээ. Үүнээс импортын 8, дотоодын 6 сорьц стандартын шаардлага хангаагүй байна.

Шүлхий хачигийн өндөг

Тухайлбал, БНХАУ-аас оруулж ирсэн нэг удаагийн амны хаалтад нянгийн бохирдолтой байсан бол сарнай, лили, балжингарам, чимэглэлийн навчнаас ургамлын бөөс /Aphididae/ болох хөнөөлт организм, шүлхий хачиг /Tetranychusurticae Koch/, хүлэмжийн цагаан далавчтан /Trialeurodes vaporariorum/  зэрэг Монгол Улсад хязгаарлагдмал хорио цээртэй хөнөөлт шавьж илэрчээ.


Шүлхий хачиг
Амны хаалтад илэрсэн Starhylococcus

Хүлэмжийн цагаан далавчтан
Эх сурвалж: Замын-Үүд дахь Хилийн мэргэжлийн хяналтын газар




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна