Улсаас тэрбум, тэрбумаар нь татварын хөнгөлөлт эдэлсэн Алтан тариа, Сүү, Талх чихэр зэрэг компаниуд үнээ нэмж иргэдийг хохироосон байжээ

2020 оны 10 сарын 12

ЦЕГ, МХЕГ, ХЭҮК, ШӨХТГ-аас гурил, гурилан бүтээгдэхүүн, талх, сүү болон барьцаалан зээлдүүлэх газруудад хийсэн шалгалтын талаар мэдээлэл хийлээ. 

Хурлын эхэнд ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам "Барьцаалан зээлдүүлэх газруудад шалгалт хийж, зөрчил гаргасан газруудыг хаах болон холбогдох арга хэмжээг авч ажилласан. Мөн шалгалтай холбоотой санал, дүгнэлтийг холбогдох эрх бүхий газруудад хүргүүлэхээр болсон гэв.

Харин ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ "Үнийн өсөлт дээр яагаад хяналт тавиад байна вэ гэдэг асуудлыг аж ахуй нэгжүүдийн зүгээс тавьдаг. Бидний зүгээс УИХ-аар 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр батлагдсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль, Засгийн газрын 2020 оны 154 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн энэ асуудлыг тавьж байгаа. Тодруулбал, “Алтан тариа” ХХК-ний 2020 онд импортолосон улаан буудайг гаалийн татвараас 602,9 сая төгрөг, НӨАТ-аас 1 тэрбум 266,1 сая төгрөгийг “Өгөөж-чихэр боов” ХХК-ний 2020 оны эхний хагас жилд импортолсон ургамлын тосыг гаалийн татвараас 62,08 сая төгрөг, НӨХТ-аас 130,3 сая төгрөгийг тус тус чөлөөлсөн байна. Харин “Сүү” ХК нь 2019 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас 339,275,124 төгрөгийн хөнгөлөлт авсан байна.

2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр батлагдсан Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлын даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйл, Засгийн газрын 2020 оны 140 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд баримтлах журам”-ын 2-т заасны дагуу “Сүү” ХК, “Алтан тариа” ХХК, “Өгөөж чихэр боов” ХХК-иуд ажил олгогчийн болон даатгуулагчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэл /эрүүл мэндийн даатгалаас бусад/-ээс 2020 оны 4 дүгээр сарын 01-ээс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд чөлөөлөгдсөн байна.

2020 оны 4-өөс 8 дугаар сард нийгмийн даатгалын шимтгэлээс “Сүү” ХК 660,6 сая төгрөг, “Талх чихэр” ХК 1 тэрбум 22,1 сая төгрөг, “Өгөөж-чихэр боов” ХХК 469,5 сая төгрөг, “Алтан тариа” ХХК 366,4 сая төгрөгөөр тус тус чөлөөлөгдсөн байна.

Тиймээс цар тахлын үед буюу давагдашгүй хүчин зүйлийн үед татвар, нийгмийн даатгалын хөнгөлөлт эдэлж, үнэ нэмэхгүй байх тал дээр за гэчихээд үнэ нэмсэн асуудал гарсан учир манайхаас Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтарч ажилласан.

Махны асуудал дээр таван шат дамжлага дамжиж байна. Малчнаас ченж худалдаж авч байна, дараа нь хээр хоёрдугаар шатны ченжүүд худалдаж авч байна, эндээс нядалгааны газруудад хүрч, улмаар хүчит шонхор захын машинтай ченжүүдэд зарагдаж, дараа нь павилонтой худалдаачдын гарт очиж байна. Павилоны ченжүүд жижиглэнгийн худалдаачиддаа худалдаж байгаа юм. Жижиглэнгийн худалдаачид нь зах худалдааны төвүүдэд нийлүүлээд эндээс хэрэглэгчдэд худалдаалж байгаа юм. Уг нь нэг кг хонины мах 5000 төгрөгөөр нийлүүлэгдэж байна. Гэтэл эцсийн хэрэглэгч дээр ирэхдээ 8000 төгрөг болж байна. Энэ шударга явдал юм уу. Энэ асуудалд анхаарал хандуулахаар эсэргүүцээд байгаа нь үүнтэй холбоотой.

Шат шатандаа ченжүүдээр дамжиж зөөгдөхөөр махны үнэ нэмэгдлээд байна. Монгол улс өнөөдөр албан бус тоогоор 100 сая орчим малтай. Гэтэл монгол малын мах өнөөдрийн байдлаар 8000-9000 төгрөгөөр зарагдаж байна. Уг нь нэг кг-ийг 5000 төгрөгөөр авах боломж байна. Үүн дээр төр ажиллана. Хоёрдугаарт,  бой нядалгаатай холбоотой,  стандарт зөрчсөн асуудал байна. Тухайлбал, дээрх зурганд харагдаж байгаачлан 17 ямаа үхээд 17 хоносон байна. Бойны газар үхээд 17 хонож байхад зайлуулахгүй байлгаж байна. Үнэр танар, стандарт дээр яриад байх зүйл байхгүй байна.

Мөн хятадуудтай холбогдолтой асуудал байна. Ялангуяа дулааны аргаар боловсруулалт хийж байгаа үйлдвэрүүд дээр хятад эзэнтэй гэх асуудлууд яригдаж байгаа. Бид  үүн дээр гэнэтийн хяналт шалгалт хийсэн боловч мэдээлэл задарсан. 20 газар очиход хоёр газар нь шалгалт хийж амжиж байгаа юм. Үлдсэн 18 газар нь мэргэлжийн хяналт, ШӨХТГ, ЦЕГ-аас хяналт шалгалт ирж байна гэсэн мэдээлэл аваад үйлдвэрээ хаагад 3 хоног алга болж байна" гэв.

Т.Хэрлэн 

Сэтгэгдэл (8)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 10 сарын 13
202.131.254.154
zochin

zgr erunhiilugchiih n company yvj naadag naass

2020 оны 10 сарын 13
122.201.23.201
хулихдуулагч нар

шуналтай нөхдүүд ядарсан иргэдээр тоголсоор л байх уу? Бүх дэлгүүрүүд ТАЛХ БООРЦОГНЫ үнээ нэмсэн байна лээ.

2020 оны 10 сарын 13
122.201.23.201
хулихдуулагч нар

шуналтай нөхдүүд ядарсан иргэдээр тоголсоор л байх уу? Бүх дэлгүүрүүд ТАЛХ БООРЦОГНЫ үнээ нэмсэн байна лээ.

2020 оны 10 сарын 13
122.201.23.201
хулихдуулагч нар

шуналтай нөхдүүд ядарсан иргэдээр тоголсоор л байх уу? Бүх дэлгүүрүүд ТАЛХ БООРЦОГНЫ үнээ нэмсэн байна лээ.

2020 оны 10 сарын 12
66.181.181.176
shudraga baiyaa

ЖДҮ Сангаас албан тушаалаа ажиглан их хэмжээний зээл авч албан тушаалаасаа өгцөрсөн Бат-Эрдэнэ яаагаад төрийн албанд буцаад орчихвоо?!! Тэгээд төсөв, тэр ЖДҮ сангийн хөрөнгийг бүрдүүлдэг хувийн хэвшил рүү дайраад л?!! Яасан дахин сангаас зээл авах гэсэн чинь хоосорсон байна уу? Мөнгөө төлсөн үү? Эсвэл торгуулийн мөнгөөр сангаа бүрдүүлэх даалгавартай юу? Хүрэлсүх сайдаа, Та л хариу өгөх болов уу?

2020 оны 10 сарын 12
49.0.137.164
Үнэнийг нь хэллээ

Baterden darga bol odoo l zaluu hun shig ajillaj ehlehene dee !!

2020 оны 10 сарын 12
64.119.17.111
Иргэн

Зугтагчидын үйлдвэрийг бүрмөсөн хаачих.Мах.бэлтгэлийг улс хариуцлөг болмоор юм.Олон дамжлага дамжих нь үнэ өсөхийн зэрэгцээ эрүүл ахуйн талаасаа асар их эрсдэлтэй найдваргүй .Гол хүнс болсон махаа улс мэлэлдээ авмаар баына

Dorjhand!(182.160.35.18)
2020 оны 10 сарын 12

humus bodit unenig heled bna! Aimag bolgond mahni uildwertei ter ni bugd haytad ezentei, mongol humuus хятадад очоод gazarig ni uhad, gol gorhig ni bohirdulad! gazar tarialan erhleed! Mal amitnig ni barij awad alhig ni alad gadgash zuuhiig ni zuuguud baidag bil u? Mongol uls chin buren erhtei tusgar togtnoson uls bz de!!! Хятад эзэнтэй махны үйлдьэрүүлийг хаах хэрэгтэй!!! Эрүүл ахуйн хувьд ч тохирохгүй! Манай 3 сая хүн ам үнэ цээнээ алдаад байгааг одоо болтолҮАБЗ-ийхэн нэг ч үг дуграхгүй! Байгаа нь!!!