Согтуугаар машин жолоодож малд явсан 2 иргэн живж амиа алджээ

2020 оны 10 сарын 13

Төв аймгийн төвөөс зүүн урд зүгт 140 км-т байрлах Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт Баяндэлгэр сумын харьяат гурван иргэн “Приус-20” автомашинтай согтуугаар жолоо барин малын эрэлд явж явж байгаад осолджээ.

Тодруулбал, Өчигдөр буюу аравдугаар сарын 12-ны өдрийн 12:47 цагт энэ тухай дуудлагыг өгчээ. Баяндэлгэр сумын харьяат гурван иргэн согтуугаар машин барьж, малд явж байхдаа “Эрдэнэ майнинг-Үйлс” ХХК-ийн эзэмшлийн Зүүн цагаан хошууны төмрийн хүдрийн уурхайн тогтоол усанд автомашинтайгаа живсэн байна. Улмаар 47 настай, эрэгтэй З, 44 настай, эрэгтэй С нар амиа алдсан байна. Харин гурван хүний нэг нь автомашинаасаа өөрөө гарч, эсэн мэнд үлджээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид 140 км замыг туулан 17:00 цагт очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Ингээд 18:38 цагт тогтоол усны гурван метрийн гүнээс иргэн З-ийн цогцсыг олж, тус сумын хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.

Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 19:45 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоосон ба өнөө өглөөний 08:00 цагт эрэн хайх дахин эхлүүлсэн байна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар 

Сэтгэгдэл (2)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 10 сарын 13
192.82.76.224
иргэн

Америкийн индиан, Австралийн абраген нарын араас Монголчууд гэрлийн хурдаар явж байна даа, бид хэдэн жилийн дараа амьтны хүрээлэнгийн үзмэр болсон байх бол доо?

2020 оны 10 сарын 13
87.66.142.201
Zochin

Arhinaas boj uhej duusah ni ee mongolchuud, us ruu mashintai oroh ch gej de