"Аав зарна" хэмээн шуугиан дэгдээгээд байсан “ГАЙХАМШИГТ ЕРТӨНЦ“ УСК энэ сарын 10-нд нээлтээ хийнэ

С.Гандэлгэр
2021/09/07

"Аав зарна" гэх зар өнгөрсөн хавар цацагдаж, цахим орчинд шуугиан дэгдээгээд байсан. Энэхүү зар нь "Гайхамшигт ертөнц" УСК-ны сурталчилгааны нэг хэсэг байсан талаар “OI Entertainment”-аас мэдээлж байв.

Тэгвэл энэхүү кино энэ сарын 10-нд бүх кино театруудаар нээлтээ хийх гэж байна. "Гайхамшигт ертөнц" адал явдалт, уран сайхны киноны санааг Япон Улсад болсон бодит үйл явдлаас сэдэвчлэн бүтээжээ.

"Гайхамшигт ертөнц" УСК нь “OI Entertainment”-аас энэ намар үзэгчиддээ хүргэж буй хоёр дахь уран бүтээл бөгөөд тэд өнгөрөгч сарын 29-нд "No rules" олон ангит уран сайхны киноныхоо нээлтийг хийсэн билээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна