Сүүлийн хоногт Ковид-19-ийн улмаас 15 хүн амиа алдлаа


Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө.

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд шинээр 2009 тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, Улаанбаатар хотод 651, орон нутагт 1357 халдвар гарсан байна. 

Түүнчлэн 4168 хүн мөн хугацаанд эдгэрч, эмнэлгээс гарчээ.  Өнөөдрийн байдлаар 21 213 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 2797 хүүхэд аж.

Сүүлийн хоногт 0-80 насны 15 хүн коронавируст халдварын улмаас амиа алджээ.

Монголд 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр коронавирусийн халдвар авсан хүн анх нас барсан бол найман сарын дараа Ковид19-ийн шалтгаант нас баралт 1007 боллоо




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна