Т.Баярхүү: Бичлэг хуурамч байсан эсэхийг одоогоор хэлэх боломжгүй

2020 оны 10 сарын 13

Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр хаагдаж, 2 хоногийн дараа санал хураалт болох гэж байна. Сонгуульд оролцож байгаа улстөрийн нам, зарим нэр дэвшигчдийн зүгээс саналын хуудас тоолох хар машиныг хакердах боломжтой гэх мэдээлэлд тайлбар өглөө. 

Тагнуулын Ерөнхий газраас саналын хуудсыг гаднаас хакердах боломжгүй гэдгийг хэллээ. Энэ үеэр сэтгүүлчид олон нийтийн анхаарал татсан бичлэгүүдтэй холбоотой асуултад хариулт авлаа. 

-Залилах зорилгоор худал мэдээлэл тараасан гэх 4 хүн  бусдаас  энэ аргаар мөнгө авсан  зүйл байгаа юу? 

-Сонгуулийн  үр дүнд нөлөөлөх боломжтой  гэдэг мэдээллийг худал гэдгийг мэдсээр байж  тараасан учир залилах санаа  зорилготой гэж үзээд цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Одоогоор мөнгө төгрөг авсан   зүйл тогтоогдоогүй  байна. 

-Сүхбаатар аймагт УИХ-ын гишүүн Ж.Батсуурь архи тарааснаас хүний амь эрсэдсэн асуудалд ямар шалгалтын ажиллагаа явуулж байна вэ? 

-Энэ талаар гомдол мэдээлэл ирсний дагуу шалгаж байгаа. Одоогоор Хэрэг бүртгэлтийн шатанд явж байгаа, хэн нэгний яллагдагчаар татаагүй учир хэн гэдэг хүнийг холбогдуулан шалгаж байгааг мэдээлэх боломжгүй.

-МАН-аас нэр дэвшигч Ж.Батбаясгалан, Гангамөрөн нар мөнгө тараасан асуудалд тайлбар өгөөч? 

-Шалгалтын ажиллагаа явагдаж байна. 

 -Хакердах боломжтой гэх бичлэг эвлүүлэг байсан гэдэг мэдээлэл явж байна. Эвлүүлэг байсан уу? 

-Эвлүүлэг  байсан эсэхийг одоогоор хэлэх боломж байхгүй. Тухайн бичлэг дээр яригдаж байгаа зүйл нь залилах гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа учраас цагдаагийн байгууллагад  шилжүүлсэн. 

МЭДЭЭЛЛИЙГ ШУУД ҮЗЭХ: 

 

Т.Хэрлэн

 

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 10 сарын 14
103.9.90.130
иргэн

Н.Энхбаяр , Эрдэнэжамьян тэргүүтэй МАХН ынхан болимоор юмаа ард түмнийг залилж төрийг авах гэж санаархаж байна ш дээ хуулийн дагуу хатуу цээрлэл хүлээлгэхгүй бол энэ хүмүүс яаж ч мэднэ шүү. Хуулийнхаан битгий үлбгэр дорой байлдаа МАХН байнга төрийн эсрэг юм хийж байгаа шүү.