Криштиану Роналду коронавирусийн халдвар авчээ

2020 оны 10 сарын 14

Португалийн шигшээ баг болон Италийн Ювентус клубийн довтлогч Криштиану Роналду коронавирусийн халдвар авсан гэж  Португалийн шигшээ багаас мэдэгдээд байна. 

Түүнд ноцтой шинж тэмдэг илрээгүй  байгаа ч олон нийт, гэр бүлээсээ  тусгаарлагдаж байгаа аж. Кристиану  Роналдог коронавирусийн халдвар авсныг мэдсэн даруйд  Португал улсын хөлбөмбөгийн холбоо шигшээ багийн бүх тоглогчоо  шинжилгээнд хамруулсанг бөгөөд  хариу сөрөг буюу халдвар аваагүй гэж гарчээ.

Португалийн шигшээ баг ирэх шөнө Шведийн шигшээ багтай тоглох бөгөөд уг тоглолтод Роналду оролцохгүй. Мөн Ювентус клубийн дараагийн тойргийн тоглолт болон Аваргуудын лигийн эхний тоглолтод оролцох боломжгүй болж байна. 

 

 

 

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 10 сарын 14
64.119.19.28
Зочин

Бурхан ивээг.