"Машин ачилтынхан тээврийн цагдаагийн зөвшөөрлөөр ачиж, НӨАТ өгөх ёстой"

2020 оны 10 сарын 14

Замын түгжрэлийг бууруулах үүднээс замын нэгдүгээр эгнээнд тавьсан автомашиныг ачиж, журамлах ажил багагүй хугацаанд үргэлжилж байгаа.  Гэвч бодит байдал дээр авто зогсоолын хүрэлцээ хангалтгүй байгаагаас иргэд зөвшөөрөгдөөгүй газар автомашинаа байрлуулдаг үзэгдэл нийтлэг.

Иргэдийн зүгээс автомашин байрлуулахыг хориглосон газарт байршуулсан хэдий ч ачилтын компаниуд тухайн эзэнд нь утасдаж мэдэгддэггүй, эзэн нь гарч ирсэн ч үл тоон аваад явдаг, цагдаагийн шийдвэр, албан бичгээ үзүүлдэггүй, төлбөрөө авчихаад НӨАТ-ын баримт өгдөггүй,  машиныг ачихдаа гэмтээдэг зэрэг гомдлууд гарсаар байгаа юм.

 

Ямар тохиолдод автомашиныг ачих вэ?

Өмнө нь тээврийн хэрэгслийг зөөн шилжүүлэхээр хөдөлгөөн эхэлсэн тохиолдолд хөдөлгөөнийг цааш үргэлжлүүлнэ гэсэн заалт хуучин журамд байсан бол өнгөрөгч онд гарсан шинэ журмаар ачих үйл явцад тээврийн хэрэгслийн эзэн ирсэн бол иргэнд хүлээлгэж өгөх тухай заалт орсон байдаг.

Хэрэв ачигч компаниудын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан иргэн хохирол амссан бол нийслэлийн Авто замын хөгжлийн газрын утсанд болон цахим хуудсанд өргөдлөө гаргах боломжтой аж. Мөн иргэн төлбөрөө төлсөн байхад НӨАТ-ын баримт өгөхгүй бол төлбөрөө төлөхөөс татгалзах, шаардлага тавих эрхтэй. Түүнчлэн гурван удаа тухайн машины жолоочийг зарлан дуудна. Ирээгүй тохиолдолд Тээврийн цагдаагийн албаны зөвшөөрлөөр ачих эрх үүсэх юм. 

Г.Сар

Сэтгэгдэл (3)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 10 сарын 14
202.126.88.198
Н Батаа

УБ хотын автозамын нэгдүгээр эгнээг машин тавьж хөдөлгөөнд саад учруулахгүй байх хэргтэй үүнийг журмлахгүй бол осол гэмтэл гарсаар хүний амь нас хохирсоор бна тээврийн байгууллагууд замын цагдаа нар ббуруу хараад л зогсоно монгол улсын жолооч нар ялангуя эмэгтэйчүүд дэндүү балмадбайдлаар хөдөлгөөнд оилцдог уб хотод тэгш сондгоогоор явуулаачээ үүнийгээ л мөрдөё жижиг машины 70 гаруй хувь нь зөвхөн жолооч ганцаар явж бна монгол дэндүү их баяжсан бна жолооч нь балмад зантай чадахгүй байж сүлжиж давхина, шаардлага тавихаар эр эмгүй салаавч үзүүлнэ Ийм байхад монгол хөгжильэй оронуудаас хоцорно

2020 оны 10 сарын 14
64.119.19.28
Зочин

Хулгайч нар зайдагначихсан ,хулгайч төртэй ,төвтэй улс аа гэж

2020 оны 10 сарын 14
103.57.95.65
норжин

юутай хээтэйгээ нийлсэн бүлэг хулгайчид шдээ