Д.Нямхүү:Тусгаарлалтанд байсан эмэгтэй ХӨСҮТ-д амаржиж, 2.8 кг хүү төрүүлжээ

2020 оны 10 сарын 14

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "10 сарын 12, 13-нд 1352 хүнд шинжилгээ хийхэд 1350 хүнд коронавирусийн халдвар илрээгүй. Харин 10-р сарын 10-нд Токио-УБ-ын онгоцоор ирсэн 30 настай эрэгтэй, 20 настай эмэгтэйгээс коронавирус илэрлээ. Ингээд Токио-УБ-ын онгоцоор ирсэн 4 хүнээс вирус илэрсэн. 

9-р сарын 9-нд оношлогдсон ОХУ-ын иргэн 53 настай жолооч эдгэрч, сувиллын тусгаарлалтад гарлаа. Монголд 320 тохиолдол батлагдсанаас 311 нь эдгэрлээ. Өглөө 04.00 цагт тусгаарлах байранд байсан эмэгтэй ХӨСҮТ-д ирж амаржиж, 2.8 кг хүү төрүүллээ" гэв. 

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.