Ч.Чинбат: Нэр дэвшигчийн нэр төрд халдсан, гутаасан 62 гомдол ирсэн

2020 оны 10 сарын 14

Цагдаагийн байгууллагаас  сонгуулийн үйл ажиллагааны хэвийн нөхцөл, аюулгүй байдлыг хангуулах, сонгуультай холбоотой гарсан хэрэг маргаан  зөрчлийн талаар  ЦЕГ-ын Нийгмийн хэв журам, ОНАБА-ны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбат  мэдээлэл өглөө.

Тэрээр  “Орон нутгийн сонгууль эхэлснээс хойш  эхний гомдол 9 сарын 24-ний өдөр бүртгэгдсэн бөгөөд хүний улстөрийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг зөрчлийн шинжтэй  207 гомдол ирээд байна.

Гомдол мэдээллийг ангилж үзвэл Эрүүгийн хуулийн 15-14.9-т заасаан улс төрийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг 16, Эрүүгийн хуулийн 23.2.1-т заасан хуурамч бичиг баримт үйлдэх 2, Зөрчлийн тухай хуулийн 17.1.7-д заасан нэр дэвшигчийн нэр төрд халдсан,гутаан доромжлох 62, Зөрчлийн 17.1.10-17.12, 18-т -т заасан  хуульд зааснаас өөр хэлбэрээр сурталчилгаа явуулах 81, бараа эд зүйл хөнгөлөлттэй үнээр зарсан, дайллага хийх, ажилд оруулах, амлалт өгсөн гэх гомдол 23, чансаа тогтоох санал асуулгатай холбоотой 23, сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгаагүй зүйлийг сурталчилгаандаа ашигласан гэх 7, бусад 9 гомдол ирсэн.

Зөрчлийн 191 гомдлоос таван мэдээлэлд Хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэсэн, бол эрүүгийн хуулийн заасан үндэслэлээр ирүүлсэн  8 гомдол мэдээллийг харьяаллын дагуу Тагнуулын байгууллагад шилжүүлсэн, 100 гомдол мэдээллийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" гэлээ.  

Т.Хэрлэн 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.