Сураггүй алга болсон 2 эрэгтэйн цогцсыг олжээ


Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Хүрд” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 265 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 35 км-т/ иргэн М, Н нар 9 сарын 3-ны өдөр гэрээсээ мотоциклоор яваад сураггүй болсон бөгөөд мотоциклыг нь “Эг”-ийн голын бетон гүүрний хажуугаас олсон тухай дуудлагыг 9 сарын 6-ны өдрийн 18:10 цагт аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хүлээн авч “Булган авто зам засвар арчилалт” ТӨХК-ийн ажилтан, ар гэрийн хүмүүсийн хамт тус сумын харьяат иргэн М /52 настай, эрэгтэй/, Н /40 настай, эрэгтэй/ нарыг нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа.

Тухайн газарт 8 сарын 20-ны өдөр орсон усархаг борооны улмаас “Эг”-ийн гол савнаасаа хальж гүүрнээс эрэг хүртэлх далан бүхий зам 100 метрт сэтэрсэн бөгөөд, сэтэрсэн хэсгийг 8 сарын 27-ны өдрөөс эхлэн сэргээн засварласан байсныг буцаан ухуулах явцад 9 сарын 10-ны өдрийн 17:20 цагт иргэн Н-ийн цогцос, 17:40 цагт иргэн М-ийн цогцос тус тус олдсон. Цогцсуудыг гаргаж тус аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн тухай Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээллээ.    



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна