Э.Бадар-Ууган: Э.Цэндбаатарын зодуулсан газарт би очоогүй


Монголын боксын холбооноос өнгөрсөн пүрэв гарагт мэдэгдэл хийж Э.Цэндбаатарыг шигшээ багаас хассан талаар зарласан. Олимпийн аварга Э.Бадар-Ууганэнэ үеэр Э.Цэндбаатарыг архидан согтуурч удаа дараа ёс зүйгүй үйлдэл гаргасан хэмээн хэлж байв.

Хэвлэлийн хурлын үеэр тухайн зодооны үеэр шигшээ багийн тамирчид байгаагүй, өөр хүмүүстэй байсан гэсэн ч хэргийн бичлэг задарч хүнд жингийн боксын тамирчид байсан нь тодорхой болсон. Тэрбээр өнөөдөр цахим хуудастаа ийн тайлбар оруулжээ.

Тэрбээр "За миний зүгээс байр сууриа илэрхийлнэ ээ. Манайхан мэдээлэл муутайгаас буруу ойлголт аваад байх шиг байна.

1. Шигшээ багийн тамирчин олимпийн циклийн хугацаанд удаа дараа БЭЛТГЭЛИЙН ДУНДУУР архидан согтуурдаг, багшаа зоддог, за цаашлаад бүр сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн нь тогтоодсон учир Боксын холбооны УЗ 19 гишүүний шийдвэрээр боксын холбоо дотроо арга хэмжээ авч шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хуралд би орсон. Олимпийн өмнө ч боксын холбооны хурлаар Цэндбаатар давтан ёсзүйн асуудал гардагт нь хариуцлага тооцох асуудал яригдаж л байсан. Олимпийн шинэ цикл эхэлж байгаа энэ үед бид зоригтой шийдэж шигшээ багаа бүрдүүлж ажиллахгүй бол замбараагаа алдлаа.

2. Боксын холбооны хурал дуусаад хоол идээд 19.00 цагийн үед би гэртээ ирсэн. Хоолны үеэр ямар ч архи дарс байгаагүй.

3. Хэн хэн хаана архидан согтуурч, хэн нь хэнийгээ зодсон, ямар хариуцлага хүлээх нь Хууль цагдаагийн байгууллага шийдэж тогтоодог асуудал шүү! Тэр хэрэг гарсан газарт би огт очоогүй гэдгээ албан ёсоор хэлье!

4. Э. Цэндбаатарыг би багаас нь мэднээ. Бэлтгэл дундуур хулгайгаар гарч хэсэг залуучуудтай зодооны хэрэгт холбогдоод гэмтэлд хэвтэж байхад нь очиж тайвшруулж байлаа. Хөдөө цугларалтанд багшийгаа зодсон хэргээр цагдаад шалгагдаж байхад нь гуйж тайлбарлаж тэмцээнд явуулж байлаа. Гадаа нүцгэн гүйж хөл, хуруугаа хөлдөөхөд нь шар хадны эмнэлэгт хөөцөлдөж хэвтүүлж байлаа. Цаашид ч энэ хүний ирээдүйн амьдралд би санаа тавьж тусална.

5. Ер нь залуу хөгшин гэлтгүй энэ нийлж архиддагаа л болих хэрэгтэй. Ялангуяа спортын салбарыхан бол бүр ч болих хэрэгтэй. Бүх зүйл хэт их архи ууснаас л эхэлж байна" хэмээн бичжээ.



Сэтгэгдэл (12)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.85.82
    2021/09/15

    Zaluu huniig zasaad avhiin orond tulheed devsleed eldveer helj suudag. Tegeed dutahgui ene ter gej hoono, ene ch argagui oor hun yum da

    Хариулах
  • 192.82.65.47
    2021/09/13

    Бадрууган болио ичэж үхээ. Чамаас илүү гарах гээд байнуу Цэндбаатар...

    Хариулах
  • 66.181.161.66
    2021/09/12

    Buruutgah geed ydaad bgaa ni medegdeed bnaoo

    Хариулах
  • 202.126.90.143
    2021/09/12

    Хайран тамирчин харамсалтай. Амжилтандаа жаахан ташуурсан бх. Удаа дараа элдэв юм сонсогддог лав л овол бур шалдлаад гуйж бн гээд фб-д тавьсан бсан одоо мэргэжлийн бокс хучээ узэх блгуй дээ ер нь тамирчин хун ес зуйтэй бх хэрэгтэй дээ

    Хариулах
  • 121.164.98.192
    2021/09/12

    Яах гэж архидалтын газар дуудсан юм. Дээд тушаалтай ах нар дуудахаар очно л биз дээ. Боксын холбоо Нямбаярыг яах гэж холбооны ерөнхийлөгчөөр сонгосон бэ. Хууль зүйн сайд илүү ажил хийгээд явахаар завтай хүн биш баймаар. Боксын холбоо доторх заваан юмнуудаа хаацайлах нөлөө бүхий хүн хэрэгтэй гэж тэр үү. Залуу сул дорой гэж хүнийг хэлмэгдүүлж болохгүй ээ. Хүний амьдрал ард нь байгаа эх хүн ямар их шаналж байгаа бол гэдгийг бодоорой

    Хариулах
  • 66.181.161.50
    2021/09/12

    Za shaaldaa bandia bagaas ni mdne ch ghshig muu bandi mine bi naad huuhdig chin harin sain medne bagaas ni tiim yaadgaa aldasan humuujilgvi huuhd bish

    Хариулах
  • 192.82.74.153
    2021/09/12

    Зохион байгуулалтайгаар олуулаа нийлж зодоод дараа нь шигшээ багаас хасаж нэг хүнээр дутахгүй гэж хүнийг муулж байсан хүн чи тусалж харагдаач хүнд нэр хүнд цол хуншингаас илүү хүн чанар хүнээрээ байх сайхан байдаг юм Түвшинбаяр тэр сайхан нэр хүнд олон түмний хайр халамжийг даахгүй будилж байгаас сннаа авхгүй нэг нөхөрөө хамгаалхийн оронд нэг хүнээр дутахгүй гэж томорч өөрийгөө хэт төвийлгөж байгаа нь муухай харагдаж байна эв найрамдалтай байж ам3илт гаргах боломжтой болох болохгүй хүн дагаж өөрийгөө нэр хүнддээ сэв суулгаж болохгүй шүү чи бол гавяатай хүн

    Хариулах
  • 192.82.90.95
    2021/09/12

    arisaa hamgaalj gn.tend bgaagui um bol ucgriig n olchood yanz buriin tushaal ch gdg umuu ntrc umaa gargaach

    Хариулах
  • 202.180.216.86
    2021/09/12

    битгий олон юм солиороод бай

    Хариулах
  • 202.126.89.227
    2021/09/12

    Бадар ууганы үгийг ойлгохгүй өмхийрсэн толгойтнууд байгааг бодоход боксын эргэн тойрныхон ялзарчээ

    Хариулах
  • 49.0.154.166
    2021/09/12

    Чи юу ч гээд өөрийгөө зөвтгөж чадахгүй. Монголчууд та нар шиг юмнуудаас болж өөр хоорондоо хэрэлдэж зодолдож бусдын хоол болж байна. Том жижиг алба хашиж байгаа хэн ч гэсэн Монголын эрх ашиг, монгол хүний төлөө байгаасай.

    Хариулах
  • 202.131.243.186
    2021/09/12

    Бадарууган сда ми5ь тийм л юм дэлхийн аваргад нь оруул.нямбаатарын бөгс долоогч гөлөгөө.түвшинбаяр та 2 ын нэр хүнд шалны алчуур боллооо доо

    Хариулах