Амиа алдаад удсан иргэний цогцсыг олжээ


Энэ сарын 8-ны өдөр эрэгтэй хүний муудсан цогцос олджээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, ТЭЦ-4-ийн орчимд хүний цогцос байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газарт очиход, хэн болох нь тогтоогдоогүй 55-60 насны эрэгтэй модноос боомилж нас барсан байжээ. Талийгаачийн цогцос өтөж, муудсан байсан гэх ба тэрээр бэлтгэлийн өмдөөрөө хоолойгоо боомилж, амь насаа хохироосон байна. Хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.182.41
    2021/09/14

    Uuriiguu boomilson gej yaj medej bgaan bee

    Хариулах