СЕХ:Улсын хэмжээнд 12 цагийн байдлаар 15,2 хувийн ирцтэй байна

2020 оны 10 сарын 15

 Сонгуулийн ерөнхий хорооноос аймаг, сум нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 12 цагийн байдлаарх санал хураалтын явцын талаар мэдээлэл өглөө. Улсын хэмжээнд 12 цагийн байдлаар 15,2 хувийн ирцтэй байна гэлээ. Улс орон даяар 2148 хэсэг дээр сонгуулийн санал хураалт явагдаж байна. Өглөө 07:00 цагт эхэлсэн санал хураалтын үйл явц 20 цагт хаагдана. Ирцийн мэдээллийг 10:30-11:00 цаг орчимд хэсгийн хороодоос илгээсэн ирцийн мэдээг СЕХ дамжууллаа. 

12:00 цагийн мэдээлэл:

  • Архангай 16,5 
  • Баян-Өлгий 13,1
  • Баянхонгор 15,3
  • Булган 17,7
  • Говь-Алтай 21,9
  • Говьсүмбэр 15,6
  • Дорнод 18,6
  • Дорноговь 18,1
  • Дундговь 18,1 
  • Завхан 3,3 /зам цастай байгаагаас шалтгаалж бүрэн мэдээлэл аваагүй байна/
  • Өвөрхангай 19,1
  • Өмнөговь 20,9
  • Сүхбаатар 25
  • Сэлэнгэ 12,7
  • Төв 17,8
  • Увс 22,7
  • Ховд 18,9
  • Хөвсгөл 18,5
  • Хэнтий 20,3
  • Дархан-Уул 10,7
  • Орхон 16

Аймгийн дүнгээр 16,4

  • Багахангай 24,5
  • Багануур 16,9
  • Баянгол 14,8
  • Баянзүрх 13,2
  • Налайх 16,4
  • Сонгинохайрхан 14
  • Сүхбаатар 14,9
  • Хан-Уул 13
  • Чингэлтэй 10,3

Нийслэлийн дүнгээр 13,7 хувьтай, улсын хэмжээнд нийт 15,2 хувийн ирцтэй байна.

Зөөврийн саналын хайрцгаар аймгийн 16511 сонгогч, нийслэл 3747 хүн, нийт 20258 хүн саналаа өгсөн. 

Өглөө санал тоолох машин ажиллаагүйгээс зарим газар санал хураалт саатсан тухай асуухад "Өглөө 25 дуудлага мэдээ ирсэн. 11:30 цагийн байдлаар санал тоолох төхөөрөмж бүгд хэвийн ажиллаж байна" гэв.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.