2021 оны 09 дүгээр сарын 10, 11, 12-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 1158 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 822 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 9, орон нутагт нэг хүн гэмтэж, зам тээврийн ослын улмаас нийслэлд хоёр, орон нутагт хоёр хүний амь хохирсон байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Хүний амь хохирсон осол:
Мөн гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон Нийслэлд 187, орон нутагт 47, улсын хэмжээнд 234 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.
Иргэд жолооч та бүхэн өөрийн болон бусдын аюулгүй байдлын үүднээс замын хөдөлгөөнд оролцсон бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, замын хөдөлгөөнд явганаар оролцох үедээ явган хүний гэрэл дохио, гарцаар гарч хэвшихийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Эх сурвалж: ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА |
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна