ЦЕГ: Хүний амь хохироосон иргэн нь нэр дэвшигч биш штабын ажилтан байсан

2020 оны 10 сарын 15

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигч амь насаа алдсан хэрэг өчигдөр гарчээ. Тодруулбал, 2020 оны аравдугаар сарын 14-ны өдрийн 15.10 минутад Өмнөговь аймгийн Цагдаагийн хэлтэст хүн машинд мөргүүлээд нас барлаа гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагынхан очиж шалгахад  иргэн Б гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин барьж, ухрах үйлдэл хийхдээ иргэн М-ийг мөргөж амь насыг нь хохироосон байна. Талийгаач М нь орон нутгийн сонгуульд  нэр дэвшсэн нэгэн байжээ. 

Харин хэрэгт холбогдогч Б нь сонгуулийн сурталчилгаанд нь ажиллаж байсан, найз нөхдийн холбоотой хүмүүс байсан гэдгийг албаныхан  мэдээллээ. 

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн    төвийн  дарга Б.Баатархүү “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр өрсөлдөгч намын нэр дэвшигчид нэгнийхээ  амь насанд хүрсэн гэдэг нь ташаа мэдээлэл.  Өмнөговь аймгийн Цогтцэцийн сумын харьяат Б гэгч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашинаар ухрах үйлдэл хийж байгаад нэр дэвшигч М-ийн амь насыг хохироосон хэрэг гарсан. Хэргийг сумын цагдаагийн хэлтэс шалгаж байна” гэлээ.

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.