"Цэрэг татлагаас чөлөөлнө" гэх амлалт өгч санал худалдаж авахыг завджээ

2020 оны 10 сарын 15

Орон нутгийн сонгуулийн санал хураалтын өдөр АН, МАХН зэрэг намууд хууль зөрчин иргэдийн саналыг худалдан авах оролдлого гаргаж, цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа талаар  нийслэлийн МАН-ын сонгуулийн  штабаас мэдээллээ. Тодруулбал нийслэлийн МАН-ын сонгуулийн штабын эрхзүйч Ү.Амарбат   дүүргүүдэд хэд хэдэн ноцтой зөрчил гарсан талаар мэдээллээ.

Тухайлбал, Баянзүрх дүүрэгт  сонгууль эхэлснээс хойш маш олон тооны зөрчлүүд гарч байгаа. Тухайлбал БЗД-ийн 25-р хорооны байр буюу төрийн захиргааны байгууллага  дотор  Хэсгийн хороо байрлаж байна. Хорооны засаг дарга н.Өлзий-Оршихын хамаарал бүхий этгээдүүд ахмадын баяр нэрээр сүү, цагаан идээ, эд зүйл ахмадуудад тарааж байгаад үйлдэл дээрээ баригдаж цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. 

Баянгол дүүрэгт АН засаглаж байгаа  давуу талаа хууль бусаар ашиглан  цэргийн насны залуучуудыг цэрэг татлагаас чөлөөлж өгнө гэх амлалт  өгсөн байна.  Цагдаагийн байгууллагаас зарлан дуудах хуудсыг  нотлох баримтаар бэхжүүлж авчээ. Тэд   цэрэг татлагаас чинь чөлөөлье, нэмээд 20 мянган төгрөг өгье, хариуд нь өөрөө болон гэр бүлийн гишүүдээ АН-ын  төлөө санал өгүүл" гэсэн байна. 

Энэхүү үйлдэл нь иргэний эрх зүйн байдлыг хясан боогдуулах замаар сонгуульд саналаа өгөх  үйл ажиллагаанд нь саад учруулж  буй хууль зөрчсөн үйлдэл аж. Тодруулбал Эрүүгийн хуулийн 14.5-д   заасан гэмт хэргийн шинжийг  агуулжээ.

МЭДЭЭЛЛИЙГ  ШУУД ҮЗЭХ: 

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.