Х.Нямбаатар: Э.Цэндбаатарт авсан арга хэмжээ өөрчлөгдөхгүй, Ч.Лодойсамбуу холбооны Ерөнхийлөгч бол


Монголын боксын холбооны Ерөнхийлөгч, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.



 Тэрбээр, “Есдүгээр сарын 5-нд Монголын боксын холбооны бага хурал болсон. Энэ хурлаар намайг ерөнхийлөгчөөр томилсон. Ингээд 18:00 цагт хурал дуусаад “Элит” төв дээр 130 хүн нэг, хоёрдугаар хоол идээд тарсан. Ердөө л тэр өдөр болсон үйл явдал. Тэр шөнийн 02:30 минут орчим Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст дуудлага ирсэн байдаг юм билээ. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллага очиход тэнд цөөнгүй хүн цаг хэтрүүлж, архи уусан, хоорондоо зодолдсон байдалтай байсан гэсэн. 

Монголын боксын холбооны удирдах зөвлөл 19 гишүүнтэй юм байна. Би өнөөдрийн байдлаар энэ байгууллагад ороод найм хонож байна. Тэгэхээр МБХ-ны удирдах зөвлөлөөс Э.Цэндбаатарт анхааруулах, сануулах асуудал удаа дараа яригдаж байсан юм байна лээ.

Найрамдал зусланд болсон улсын шигшээ багийн цугларалтыг шөнө нь хаяад явсан, ковидын үеийн халдвар, хамгаалалтын дэглэм зөрчсөн. Мөн  өнгөрсөн жил нүцгэлж, сэтгэцэд нөлөөлөх эм бодис хэрэглэсэн. Тэрний өмнө Хандгайтын цугларалтыг тасалж яваад зодооны асуудал үүсгэсэн гээд ойролцоогоор таван удаагийн зөрчил байсан. 

Үүнтэй холбоотойгоор бусад баг тамирчиддаа буруу үлгэр дуурайлал үзүүлж байна аа гэдэг байр сууринаас УЗ-ын гишүүд асуудлаа оруулж ирсэн. Би хурлыг даргалж, удирдаж хамтын шийвдэр гаргасан. Цаашид их спортын энэ төрөлд татвар төлөгчдийн мөнгөөр шигшээ баг цалинжиж, гадаадын тэмцээнд явдаг учир сахилга баттай байх ёстой гэдэг тал дээр би удирдах зөвлөлийн гишүүдтэй 100 хувь санал нэгдсэн.

Тэнд Э.Цэнбаатараас өөр боксын спортоор хичээллэж байгаа тамирчин нэг ч байгаагүй. Өөрөөр хэлбэл, удирдах зөвлөлийн гаргасан шийдвэр зөв гэдэгт одоо ч итгэлтэй байна. Яагаад гэвэл спорт гэдэг бол сахилга бат.  Би яг болсон явдлыг хэлж байна. Сэтгүүлч Ч.Лодойсамбуугийн хэлж байгаачлан МБХ-ны удирдах зөвлөлийн шийдвэрийг өөрөө тайлбарлаж, өөрийнхөөрөө байр сууриа илэрхийлээд байх юм бол холбоо гэж байх шаардлагагүй.

 Нэг сэтгүүлч өөрийнхөө сэтгэгдлээр хэнийг тэмцээнд явуулах, хэнийг шигшээ багт байх асуудлыг шийднэ гэж байхгүй. Ч.Лодойсамбууд хандаж хэлэхэд үнэхээр өөрөө хүсэж байвал “Би Монголын боксын холбооны Ерөнхийлөгч болъё” гэдэг хүсэлтээ манай удирдах зөвлөлд тавих ёстой. Ирээд хүсэлтээ тавь, удирдах зөвлөл асуудлыг нь шийдээд Ч.Лодойсамбууг МБХ-ны ерөнхийлөгч болгоход бэлэн байна. 

Холбоо ямар нэгэн цалин байхгүй. Өчигдөр сорил тэмцээн болсон. Шинэ тамирчид, маш олон чадварлаг, сайн залуу гарч ирсэн. 21, 22 настай олон тамирчин байгаа. Энэ спортод сахилга бат чухал. Сахилга батгүй хүн заавал спортоор хичээллэх ёстой гэсэн дүрэм журам байхгүй. Дандаа шинэ тамирчид түрүүлж ДАШТ-д явах эрхээ авчихсан байгаа.

Товчхондоо, Э.Цэндбаатар тамирчин олон удаа ёс зүйн алдаа гаргасан. Уг асуудлыг авч хэлэлцээд хөөх шийдвэр гаргасан. Энэ шийдвэр өөрчлөгдөхгүй” гэв.



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.118.208
    2021/09/14

    лодой гэж бас 1 худлаа гар

    Хариулах
  • 202.126.88.138
    2021/09/13

    Хамгийн гол нь УЗ болон багш нар нь тэвчээртэй байх ёстой байжээ,ЗАЛУУ хүүхэд аль алдахыг тэр гэхэв,

    Хариулах
  • 202.126.88.138
    2021/09/13

    МОНГОЛ УЛСЫН БОКС тарах ЦАГ нь болжээ

    Хариулах
  • 192.82.85.82
    2021/09/13

    Za medehgui de. Hun zodson humuusee yasan be. Tsagdaa shalgaj bga teruugeeree shiidverlene geed l boloo yu. Er ni tsar tahliin ued holboonii erunhiilogch songohiin toloo 130 la tsuglaj hool ideh hereg bsan u. Yamar olborch uheh gej bga bish, ugaasa tegj tsuglarsan ni ovchin tahliin ued durem jurmaa zorchson yum bish u

    Хариулах
  • 118.235.2.229
    2021/09/13

    Улаан бал холбооны ерөнхийлөгч болоод бүгдийг нь хөөгөөд өгөөч . Улаан цагаандаа гарчихсан. Хууль зүйн сайд гэхээрээ гэмт хэрэгтнүүдийг өөрийн тал гэж хамгаалдаг юм байна. Ажлаа хүлээж аваагүй ,сайн танилцаагүй байж юугаа мэдэж хүний үгээр 1 хүний амьдралыг там болгож хөөж байгаа юм. Хуулийн хүрээнд хийх ажил их байна. Ямар их завтай даа давхар ажил хийх гээд байдаг юм бэ. Улаандаа харчихсан. Хэлж л байдаг юм намайг хэн яахав гэсэн шиг

    Хариулах
  • 192.82.65.47
    2021/09/13

    Хуц хуц сайд гуай

    Хариулах