“Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ болно


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас жил бүр уламжлал болгон зохион явуулдаг  “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ 9 дүгээр сарын 16-23-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдана. 

ХХААХҮ-ийн салбарын бүтээн байгуулалт, бүтээгдэхүүн үйлчилгээг нийтэд таниулах, сурталчлах зорилготой уг арга хэмжээ нь газар тариалан, мал аж ахуй, хүнс, хөнгөн, жижиг дунд үйлдвэрлэл болон худалдаа, хоол үйлдвэрлэлийн салбарын 400 орчим аж ахуйн нэгж оролцоно. 

Уг арга хэмжээний үеэр бизнес эрхлэгч,  үйлдвэрлэгчийн хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалт зохион байгуулагдах бөгөөд үндэсний үйлдвэрлэлийн шилдэг бүтээгдэхүүнийг хэрэглэгч танд үйлдвэрийн үнээр санал болгох юм. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна