Энэ сарын 15-наас айл өрхийн халаалтыг өгнө


Айл өрхийн халаалтыг энэ сарын 15-наас, байгууллагын дулааныг ирэх сарын 1-нээс олгож эхэлнэ.

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр: “Айл өрхүүдийн халаалтыг энэ сарын 15-наас өгч эхэлнэ. Эрчим хүчний хэрэглээг хангах, цаашлаад айл өрх, албан байгууллагын дулааныг тасралтгүй түгээхэд цахилгаан станцууд хүчин чадлаа нэмэгдүүлэх боломжтой зохицуулалтыг хийж ажиллаж байгаа. Есдүгээр сарын 15-наас орон сууц, сургууль, цэцэрлэгийг дулаанаар хангах бэлтгэлийг бүрэн хангасан. Харин аж ахуй нэгжүүдийн дулааныг гэрээний дагуу ирэх сарын 1-нээс олгож эхэлнэ” гэв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна