Согтуурсан үедээ өндрөөс үсрэх гэж байсан иргэнийг аварчээ


Нийслэлийн Баянзүрх дүүргийн зургаадугаар хороо, К1 байр Барилгын 9 давхрын тагтан дээрээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага өчигдөр орой 19:07 цагт иржээ.

Улмаар Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 19.23 цагт очиход Баянзүрх 10 дугаар хорооны иргэн Б /35 настай эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ амиа хорлох гэж байсныг 20 минут ажиллан буулгаж тус дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгчээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.115.214
    2021/09/14

    Ийм хачин малнуудаас төлбөр авдаг хуультай болмоор юмаа.

    Хариулах