Л.Мөнхтүшиг: БНСУ-аас ирэх хүсэлтэй бүх иргэнийг энэ сардаа багтаан татаж дуусна

2020 оны 10 сарын 16

ЭМЯ, ГХЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-наас өгсөн мэдээллээр сүүлийн хоёр хоногт ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-н вирус судлалын лаборатори, Сэлэнгэ аймгийн вирус судлалын салбар лабораторид нийтдээ 879 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгд сөрөг буюу коронавирус илрээгүй байна.

  • 2020 оны 10-р сарын 1-ны өдрийн Сиатл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 243 хүний давтан шинжилгээ,
  • 9-р сарын 25-ны Сидней-Улаанбаатарын онгоцоор ирсэн 213 хүний давтан шинжилгээ, 
  • Замын үүд боомтоор орж ирсэн 194 хүний давтан шинжилгээ,
  • Дорноговь аймагт тусгаарлагдсан 9 хүний шинжилгээ, 
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 2 хүний шинжилгээ, 
  • ХӨСҮТ-д сэжигтэй гэж тусгаарлагдсан 6 хүний шинжилгээ,
  • Сайн дураар өгсөн 4 хүний шинжилгээнд бүгдэнд нь коронавирус илрээгүй байна. 

Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 320 байгаагаас 311 нь эдгэрсэн, эдгэрэлтийн хувь 97 байна. Нийт тандалт судалгаа, хяналт дууссан 297 хүн байгаагаас гэрийн ажиглалтанд 4 хүн, сувилалын ажиглалтанд 10 хүн байна.  тХӨСҮТ-н клиникт 9 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлэхэд 7 нь хөнгөн, 2 хүн хүндэвтэр гэж үнэлэгджээ. 

БНСУ-аас  ЭХ ОРОНДОО ИРЭХ ХҮСЭЛТЭЭ ИРГЭДЭЭ ЭНЭ САРДАА БАГТАН ТАТАЖ ДУУСНА 

Мэдээллийн  үеэр  ГХЯ-ны Консулын газрын захирал  Л.Мөнхтүшиг Чартер нислэгээр иргэдээ татах асуудлаар  мэдээлэл өглөө.  Өнөөдрийн байдлаар яаралтай буцах хүсэлтэй иргэдийн тоо огцом буурч Ази, Европ, АНУ-аас нийтдээ 150 орчим иргэн л яаралтай буцна гэсэн мэдээлэл иржээ.  Дээрх тоонд БНСУ-аас ирэх хүсэлтэй иргэдийн тоо ороогүй . Учир нь тус улсад манай улсын иргэд хамгийн олноор оршин суудаг. Аравдугаар сарын 12-ны өдөр Сөүл дэх Элчин сайдын яамнаас ирүүлсэн мэдээгээр, тус улсаас эх орондоо буцах хүсэлтэй гэж бүртгүүлсэн иргэдийн тоо 4,388 байсан.

Харин энэ сард Сөүл рүү үйлдэх таван удаагийн нислэгээр 1,200 гаруй иргэн ирнэ гэж тооцвол үндсэндээ тус улсаас ирэх хүсэлтэй манай иргэд 3,100 болж буурах тооцоолол хийжээ. Гэхдээ Сөүл дэх Элчин сайдын яам үлдэж байгаа 3,100 орчим иргэнийг нэн яаралтай буцах хүсэлтэй эсэх дээр нарийвчилсан тоон мэдээлэл гаргахад тодорхой хүндрэл гарч байна.Энэ нь иргэд долдугаар сарын дунд үеэс нутаг буцах хүсэлтэй байгаагаа л бүртгүүлэх болсон үзэгдэл нэмэгдсэнтэй холбоотой.

Сөүл дэх Элчин сайдын яамнаас ойрын өдрүүдэд үйлдэх таван удаагийн нислэгээр өнгөрсөн саруудад буцах хүсэлтээ гаргаад УОК-ын зүгээс тавьж ирсэн таван шаардлагад нийцсэн бүх иргэд эх орондоо ирж дуусна гэх мэдээллийг өгсөн. Таван шалгуурт хамрагдаж болохуйц цөөн тооны иргэд л аравдугаар сар гараад Элчин сайдын яаманд буцах хүсэлтээ тавьсан байна. 

Н.Мөнхжин 

Сэтгэгдэл (5)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 10 сарын 19
184.64.174.182
xa xa

nechego ne ponyal

2020 оны 10 сарын 17
123.213.72.68
Kk

5 shaardlagaa bolichihooch yadaj bhad..hund surtal mungunii tsawchaa chin heterlee..uneheer irgedee gej bodoj bgaa bol yawah huselteihumuusiig des daraagaar ni awaad yawchihaj bolno doo..endees covidiin shinjilgee ugch hariu ni surug garchihaad bhad 21 honog tusgaarlana gedeg chine bas heterch bna..hiliin chanadad honoh gazargui hetsuuhen bgaa humuus zunduu bgaashdee..ter ulsuudaasaa mungu awahgui awaad yawj boldoggui bsiinmuu ..durakuud

Оюунгэржл(202.126.89.186)
2020 оны 10 сарын 22

Нэрээ бичээч ккк ойлгомжгүйбна

2020 оны 10 сарын 17
66.181.179.158
Иргэн

Юу ч ойлгосонгүй

2020 оны 10 сарын 16
92.240.172.137
lxagva

ymarch todorhoi medeelel alga