Д.Пүрэвдаваа: АН ялагдсандаа шалтаглаагүй, төрийн байгууллагууд эрх баригч намд үйлчилсэн

2020 оны 10 сарын 16

Нийслэлийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа өнөөдөр /2020.10.16/  Орон нутгийн сонгуулийн үр дүнгийн талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрээр "АН энэ удаагийн сонгуульд  нийслэлд нэг дүүрэгт буюу Сүхбаатар дүүрэгт ялж, нийтдээ 8 суудал авлаа. Сонгуулийн үеэр эргэлзээ төрүүлсэн олон асуудал гарсан. Хуулийн байгууллагаас хариу ирсний дараа  тодорхой болох байх.

Хар  машин дээр гэхэд хүмүүсийн яриаг сонссон байх. "Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар амжилттай хэрэгжсэн юм, хар машин дээр нэрс оруулж болно" гэж ярьсан.  Нөгөө талаас УБЕГ нэрсийн жагсаалт дээр магадгүй эрх баригч намын талд ажилласан байх магадлалтай. УИХ-ын сонгуулийн тухай хуульд бол нэр дэвшигчид хэний саналаар сонгогдох гэж байгаагаа мэдэх эрхтэй  байсан.

Гэтэл сая Орон нутгийн сонгууль дээр нэрсийн жагсаалтыг  нууцалсан. Энэ заалтаа  хуульдаа оруулаад баталчихсан. Эндээс эргэлзээтэй байдал үүсч байна. УИХ-ын сонгуулиар олон тооны "царцаа" оруулсанг байх магадлалтай. Яагаад гуравхан сарын дараа болох  Орон нутгийн сонгуулиар нэрээ нууцлав гэдэг асуулт гарч ирж байна.  Нэг хүн олон удаа санал өгсөн байх магадлалтай. Хэнээс санал авах гэж байгаа нь  тодорхойгүй байгаа. Эрх баригч нам төрийн байгууллагуудыг сонгуульдаа ашигласан байх боломжтой.  АН ялагдсандаа тайлбар шалтаг тоочиж  байгаа юм биш. Ковидоос болоод энэ удаагийн сонгуульд гадны ажиглагчид орж ирсэнгүй. 

Мэдээллийн технологи хөгжөөд байхад СЕХ ядаж нийслэлийнхээ саналын дүнг дэлгэцээр харуулсангүй. Нийслэлийн сонгуулийн хорооны Ү.Ганболд дарга миний мэдэхийн сүүлийн 10-аад жил ажиллаж байна. Эрх баригч намын өөрсдийнх нь томилсон, үүрэг өгсөн хүмүүс сонгуульд ажилласан.  Энэ мэтээр эрх баригч нам давуу байдал үүсгэсэн.

Эрх баригч нам өөрсдөө маш их мөнгө тараасан. Үүнийгээ бүдгэрүүлэхийн тулд АН-ын нэр дэвшигчид мөнгө тараасан гэдэг мэдээллийш  зохион байгуулалттай тараасан. Тэр бүхэн нотлох баримтын  хүрээнд шүүх дээр шийдэгдэнэ" гэлээ. 

Т.Хэрлэн 

 

Сэтгэгдэл (7)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 10 сарын 19
43.242.242.6
зочин

хар машин нийслэлд ан ын эсрэг үйлчлээд орон нутагт чадсангүй дээ ха ха өмдний тэлээ тасраагүй бол ч гэдэг шиг улс төрийн соёлтой байж сур

2020 оны 10 сарын 19
202.126.92.98
иргэн

битгий хуцаа чи\n

2020 оны 10 сарын 19
66.181.161.104
Kenchbish

Шалтаглах гэж яг юу гэсэн үг юм бол оо

2020 оны 10 сарын 16
103.68.107.37
зочин

бзд урд нь ямар сайхан дүүрэг байсан одоо баясахын үед юу болж хувирсан гээч

2020 оны 10 сарын 16
103.68.107.37
зочин

баясах тэргүүтэй бзд удирлагууд 23,28 дугаар хороодод өөрсдөө цахцаа аваачсан шүү дээ гачууртад аваачиж зугаалуулсан биз дээ даргаа та мэдээгүй гэж битгий хэлээрэй

2020 оны 10 сарын 16
66.181.161.107
зочин

зүгээр л дуугүй байчих.

2020 оны 10 сарын 16
202.126.89.47
Зочин

За болиж үз БЗД самарсан энэ нөхөр өөрөөмөнгө тарааж бж л арай гэж гарсан шүү дээ 8 жил юу ч хийгээгүй энэ нөхөр одоо юу хийх гэж дахиж гарч бга юм болоо