СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэр шатаж, 50 настай иргэн амиа алджээ


Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 32 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг шөнийн 00:08 цагт хүлээн авчээ.

Улмаар Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид  00:15 цагт очиход иргэн М-ын 5 ханатай гэр бүрэн, иргэн Ш-ийн 6х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллан унтраажээ. 

Тус түймрийн улмаас иргэн С /50 настай, эмэгтэй/ галд өртөж нас барсан байсныг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгчээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна