Сөүл-УБ-ын онгоцоор 251 иргэн эх орондоо ирлээ

2020 оны 10 сарын 19

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 18:59 цагт газардлаа. Тус онгоцоор 251 иргэн эх орондоо ирж байна. Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл-48, өндөр настан-1, жирэмсэн-асран хамгаалагчтай-4, эрүүл мэндийн шалтгаантай-5, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-193 иргэн байгаа юм.

Иргэдийг ХӨСҮТ, Тайж, Боржигон, Алтай, Мөнххустай, Намуун зочид буудалд тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.