Хотын даргад яригдаж буй кандитатуудтай ТАНИЛЦ

2020 оны 10 сарын 19

Орон нутгийн ээлжит сонгууль өндөрлөж, нийслэлд МАН ялалт байгуулснаар дараагийн хотын даргын марафон эхлээд байна. Одоо шинээр бүрдсэн НИТХ-ын 45 төлөөлөгч анхдугаар хуралдаанаа зарлаж, бүлгээ байгуулж, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга, бүлгийн дарга нараа сонгох учиртай. Улмаар  НИТХ-ын хуралдаанаар ирэх жилүүдэд хэн хотыг удирдахыг шийдэх юм.

Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарын хувьд нийслэлд ялалт байгуулсан учраас хотын удирдлагуудын томилгоонд давуу эрхтэй оролцох нь тодорхой.  Гэвч намын дарга У.Хүрэлсүх болон удирдлагуудтай зөвшилцөж, нэгдсэн шийдвэрт хүрэх юм. МАН-ын удирдлагууд дараагийн хотын даргад мэдлэг боловсролоос гадна сэтгэл, зүтгэлтэй нэгнийг тохилохоо мэдэгдээд байгаа.

Хотын дарга хэн болох вэ?

Өдгөө хотын дараагийн даргад Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарын талаас НИТХ-ын төлөөлөгч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, НИТХ-ын төлөөлөгч Н.Алтаншагай нар яригдаж байна. Тэдний аль аль нь Д.Сумъяабазартай ойр төдийгүй олон жил итгэлийг дааж яваа “дүү нар нь” гэгддэг.

Анх удаа НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон даруйдаа хотын даргад яригдаж буй Н.Алтаншагай Нийслэлийн МАН-ын дэд даргаар ажилладаг. Гэвч түүнийг намын анхан дунд нийслэл гээд гурван ч шатанд ажилласан туршлагатай гэдгийг намын нөхөд нь хэлдэг. 

Ж.Сандагсүрэнгийн хувьд сүүлийн дөрвөн жил Сонгинохайрхан дүүргийг удирдаж ажиллахдаа сайн менежер гэдгээ харуулсан төдийгүй сүүлийн хоёр сонгуульд МАН тус дүүрэгт үнэмлэхүй ялалт байгуулахад түүний нөлөө өндөр байсан гэдэг. 

 

Харин Ерөнхий сайд болон намын удирдлагуудын зүгээс НИТХ-ын төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлийг санал болгож буй гэх. Түүний хувьд НИТХ-д гуравдахь удаагаа сонгогдсон бөгөөд хотын амьдралын зовлон жаргалыг хамгийн сайн мэдэх хүмүүсийн нэг. 

Мөн одоогийн Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан жинхэлж ажиллах хүсэлтэй байгаа. Гэвч тэдний аль аль нь дэмжлэг авч чадах эсэх эргэлзээтэй. 

Г.Сар

 

 

Сэтгэгдэл (2)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 10 сарын 21
192.82.75.60
S

Сумьяагийн цүнхчид дунд олигтой нүдэнд торчихоор амьтан алга даа хаха

2020 оны 10 сарын 19
103.212.119.107
cc

bugdeeree bishee oligtoi amitan alga