Д.Наранбаяр: Бид цөөхүүлээ ч хүчтэй сөрөг хүчин болж чадна

2020 оны 10 сарын 19

Өнгөрсөн долоо хоногт болсон орон нутгийн сонгуулийн явц, үр дүн хийгээд цаашид шийдвэрлэх ёстой асуудлуудын талаар Хөдөлмөрийн үндэсний намаас  байр сууриа илэрхийлж мэдээлэл хийсэн.  

Нийслэлийн ХҮН-ын хорооны  дарга П.Наранбаяр "Бид гурвуулаа ч 30 хүн шиг ажиллана. Нийслэлийнхний өмнө тулгамдаж буй түгжрэлийг бууруулахын тулд бүх намуудтай хамтран ажиллана. Нийслэлийн төсвийг ил тод байлгахад анхаарна. Сөрөг хүчин яаж ажилладаг вэ гэдгийг харуулна. Дөрвөн жилийн дараа гэнэт дугардаг байж болохгүй. Тиймээс хуралдаан бүр дээр асуудлыг дэвшүүлж ажиллана. Хотын дарга хариуцлагаа үүрдэг, асуудлаа тодорхой тавьж, түүнийг шийддэг хотын даргыг хүсэж байна" гэлээ.  

Мөн төлөөлөгчөөр сонгогдсон  ХҮН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга "2020 оны орон нутгийн сонгуулиар Монгол Улсад ардчилсан нийгмийг бий болгох дараагийн шатыг бид гаргаж чадлаа. Нэг шүүгчийн хууль бус захирамжаар манай намыг сонгуульд оролцуулахгүй байх шийдвэр гаргаж, сонгуулийн хугацааны тал хүртэл энэ шийдвэр хэрэгжсэн.

Хэрэв бид энэ хугацаанд иргэдтэйгээ уулзаж, сурталчилгаагаа хийсэн бол үр дүн арай өөр байх байсан. Манайхаас дүүрэгт нэр дэвшсэн хүмүүс дунджаар нэг сая төгрөгийн зардал гаргасан. Энэ бол түүхэнд байхгүй тоо. Бусад намын залуусын хувьд намдаа 40-50 сая төгрөг хандивлаж байж нэр дэвших эрхээ авсан байна лээ. Харин манай намын гишүүдийн хувьд өөрөөсөө 1 сая нэмээд хандив гээд дунджаар 4-5 сая төгрөгт багтааж сурталчилгаагаа хийсэн" гэлээ. 

Т.Хэрлэн 

 

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 10 сарын 19
122.201.23.84
zochin

Ямар муухай царайтай юм бэ