ТАНИЛЦ: "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн шинэ ТУЗ-ийн гишүүд

2020 оны 10 сарын 19

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал өнөөдөр /2020.10.19/  цахим хэлбэрээр болж ТУЗ-ийн шинэ гишүүдийг сонголоо. 

Хуралд компанийн төрийн эзэмшлийн саналын эрх бүхий хувьцаа эзэмших эрхийг хэрэгжүүлэгч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын төлөөлөл болон хараат бус гишүүд, компанийн удирдлагууд оролцов.


 ТУЗ-ийн  төрийн төлөөллийн гишүүнээр

  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал
  •  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга Б. Энх-Амгалан
  • Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр
  •  Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Т.Гантулга
  • Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ
  •  “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг

 Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Бодлого төлөвлөлт удирдлагын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ

Хараат бус гишүүдээр

  • Д.Батхишиг /шинээр/  
  • Ү.Амарбат /шинээр/ 
  •  П.Өлзийнаран /дахин сонгогдсон/ 
  • Х.Болор-Эрдэнэ /дахин сонгогдсон/ нарыг тус тус сонгожээ. 

"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн төрийн төлөөллийг сонгох нэр дэвшигчдээс  Г.Нандинжаргалд 8.91, Б.Энх-Амгаланд 8.91, Т.Гантулга 8.91, Б.Бат-Эрдэнэ 8.91,  Ц.Эрдэнэбаяр 8.91, Б.Ганхуяг 9.55, Ц.Баяр-Эрдэнэ 9.55 хувь, ТУЗ-ийн хараат бус гишүүнээр Д.Батхишиг 9.09 хувь, Ү.Амарбат 9.09 хувь, П.Өлзийнаран 9.09 хувь, Х.Болор-Эрдэнэ 9.09 хувийн санал  тус тус авчээ.  Харин эдийн засагч Л.Наранбаатарыг  ашиг сонирхлын зөрчилтэй гэх үндэслэлэээр хараат бус гишүүнээр сонгохоос татгалзсан байна. 

 

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.