Нохойд уруулж, толгойдоо 15 оёдол тавиулсан хүүхдийн гэмтлийг хөнгөн гэж дүгнэжээ

2020 оны 10 сарын 20

Нэгэн залуу өөрийн фэйсбүүк хуудаснаа танил эмэгтэйгийнх нь хүүхэд айлын сул явж байсан нохойд хазуулсан тухай бичжээ.  Тэрээр "Хүүхэд нь толгойдоо 15 оёдол тавиулсан ч шүүх эмнэлэг дүгнэлтээ хөнгөн гэж гаргасан учраас нохойны эзнээс 160 мянган төгрөг аваад салах тухай цагдаа хэлсэн. Шударга ёс хаачив" хэмээн бичжээ. 

Энэ талаар цагдаагийн байгууллагын албаны эх сурвалж  "Хүүхэд нохойд хазуулсан гэх энэ хэрэг өнгөрсөн сарын сүүлээр буюу 20-оод хоногийн өмнө гарсан. Шүүх эмнэлгийн дүгнэлт хөнгөн гэж гарсан учраас энэ хэрэг Зөрчлийн хуулиар шийдэгдэнэ. Тодруулбал, Зөрчлийн хуулийн дагуу нохойны эзэнд торгууль ногдуулсан. Цагдаагийн байгууллага шүүх эмнэлгийн гаргасан дүгнэлтийг үндэслэж хэргийг шийдвэрлэнэ.

Хэрвээ шинжээчийн дүгнэлт хүнд гэж гарсан бол бид Эрүүгийн хуулиар шийднэ. Хөнгөн гэж гарсан учраас хуулийнхаа дагуу Зөрчлийн хуулиар арга хэмжээ авна" гэх мэдээлжээ. 

 

 

Сэтгэгдэл (8)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 10 сарын 22
66.181.161.61
Зочин

Шүүх цагдаагийн дээрхи асуудлыг шалгаж шийдвэрлэсэн ажилтнуудыг нохойд хазуулвал шалгалт шийдвэр нь хөнгөн зэргийн гарах болуу.....

2020 оны 10 сарын 21
122.201.24.194
ичээч

ШҮҮХ ЭМНЭЛГИЙНХЭН ичиж амьдраач. АВЛИГА хөөсөн амьдрал сайн зүйл авч ирэхгүй шүү. ИНГЭЖ хазуулсан гэмтлийг ШҮҮХ эмнэлгүй харахад асар ХҮНД гэмтсэн, цаашдаа хүүхдийн сэтгэцэд муу уршиг үзүүлэхээр байна гэж эрүүл саруул хүн бүр мэдэж байнга. ЭНЭ АВЛИГАЧДЫГ яах вэ?

2020 оны 10 сарын 20
202.9.46.2
АХӨНХЭАОЬВХДВЮ

ХӨНГӨН ГЭМТЭЛ ЮМ БОЛ ҮХСЭНЭЭ ХИИЖ ОЁДОЛ ТАВЬСАН ЮМ БЭ ???? ТЭГЭЭД БҮҮР ТАРХИ МЭДРЭЛД ОИРХОН 15 ОЁДОЛ ШҮҮ ААН ......... ХУЦДАГ ЭМЧ НЭРТЭИ ЭРЛЭГИИН ЭЛЧҮҮД ВЭ ......\n\n\n\n\n\n\n\n\n\n\n\n\n\n\n\n\n

2020 оны 10 сарын 20
202.55.188.85
Irgen

Zugeer l ochij bgaad ezeniig ni guyand ni,nohoig ni hutaglaad alchuul taarna.

2020 оны 10 сарын 20
31.165.231.3
irgen

iim emch baij boloh uu??!!! ajlaas ni hal hal !!!!!

2020 оны 10 сарын 20
103.212.116.204
Эмгэн

Арай ч дэндэж байна.Энэ хүүхэд насан туршийн ямар нэгэн согогтой болбол яах вэ? Энд тангараг өргөсөн эмч үүргээ биелүүлсэнгүй. Учир нь ”хөнгөн” гэсэн дүгнэлт гаргасан нь хахууль авсан байх магадлалтай гэж хардаж байна. Хуулийнхан арай л болчимгүй шударга бус бна. Ингэж хандвал хуулийнханд итгэх итгэл сэвтэж бна шүү. Хуулийнхныг мөнгөтэйд нь бөхөлздөг гэдэг нь ортой л бололтой.

2020 оны 10 сарын 20
202.9.40.49
Зочин

Хүний нялх үрийг араатнаараа хохироочихоод, араатан шигээ балиар хог вэ .

2020 оны 10 сарын 20
202.21.107.58
Цэцэг

Шүүх шинжилгээний эмч нарын нэрсийг нь ил болгооч